Төрүүлсэн үрээ 40 жил төмөр торонд хорьсон эх
Пен Вейкин өдгөө 48 настай. Тэрбээр ээжийндээ амьдардаг бөгөөд зургаан наснаасаа хойш ямар араншинтай байсан түүгээрээ л өнөөг хүртэл амьдарсаар яваа аж. Хорвоо дээрх ганц харж хандаж буй ээж нь өнгөрчихөөр Пен Вейкиныг хэн халамжлах нь эргэлзээтэй.
Хүү нь 40 жилийн өмнө энгийн хүүхэдтэй л адил тоглож наадаж явжээ. Гэвч зургаан нас хүрсдэг жилдээ толгойндоо гэмтэл авч түүнээс хойш нэг л биш болж, өнөөг хүртэл яг л тухайн үеийнхээ зан характер, биеэ авч явах байдлаар аливаад хандах болсон байна.
Хятадын Хэнань мужийн Женжу хотод амьдардаг ээж хүү хоёрын талаар хэдхэн хоногийн дотор дэлхийн сая сая хүн ярилцаж, хэдэн арван хэвлэл мэдээллээр тэдний тухай гарч байна.
Аль зургаан настай байхаасаа хойш Пенийн бие организм өсч томорсон тул хүүхдийн орон дээр багтахаа больжээ. Тийм учир ээж нь хүүдээ зориулж тусгай төмөр тор гагнуулсан байна.
Хэрэв Пен Вейканы талаар мэдэхгүй хүн хөндлөнгөөс харвал “Мэдрэл муутай” нэгэн гэж дүгнэнэ. Үнэхээр ч Пен мэдрэл муутай. Гэхдээ тэр өөрөө энэ амьдралыг хүсээгүй нь тодорхой. Түүний оюун ухаан гадны нөлөөтэй бэртлээс болж зургаан наснаасаа хойш хөгжөөгүй, тэр үеийн эд эс нь 40 жилийн турш сэтгэн бодох чадварт суралцаагүй юм.
Учир нь тэр “Тархины гэмтэл” буюу уураг тархины хөгжил саатах өвчинд үүрд нэрвэгдсэн нэгэн. Хэрэв тэр орчлон хорвоод гомдож цөхөрч явдаг бол 40 жилийн турш асарч буй ээжийнхээ өмнөөс хамгийн ихээр гомдоллох ёстой. Яагаад гэвэл Пен төрсөн цагаасаа хойш нэг л хүний гар харсаар амьдралынхаа талтай золгосон.
Хүүгийн ээж Пен Ваймэй бүр хожим гэрлэсэн байна. Ингээд хүний орчлонгийн жамаар түүнд хүү заяажээ. Харамсалтай нь Вейканы тархины хөгжил зургаан наснаасаа хойш зогссон байна. Өнгөрсөн хугацаанд ээж хүү хоёрыг бүгд мартсан. Гэхдээ тэр хоёр амьдарсаар л байна.
Ваймэйгийн нөхөр хүүхдийнхээ эрүүл мэндээс болж шаналсаар эрт өөд болжээ. Тэр тархины гэмтэлтэй хүүхдээсээ ичиж цааргалалгүй бүхнийг хийсэн.
48 настай хэрнээ жаахан хүүхэд шиг биетэй эр төмөр торон дотроос хоол нэхэн уйлна. Том хүн шиг сэтгэж чадахгүй учир Вейканд ээж нь л тусалдаг билээ. Хүүгийнхээ талаар ээж нь “Тэр өөрийгөө удирдаж чаддаггүй. Тэр нэг удаа барилгын хадаасны хаягдал дээр гишгэчихлээ гээд орж ирсэн. Харин тэр үедээ толгой дээрээ юм унагачихсан юм билээ. Уг нь түүний бие гайгүй л байсан.
Сүүлд эмнэлэгт үзүүлэхэд тархинд нь хүчтэй доргилт өгсөн байна гэж эмч нь хэлэхэд нэг их тоогоогүй юм. Гэвч тэр цагаас хойш Вейканий бие өвдөх болж, өсөлт нь бүр мөсөн зогссон. Уг нь биеийнх нь хөгжил явагдахгүй байгаа ч оюун ухаан нь зүгээр байх ёстой шүү дээ. Гэвч бүгд зогссон. Тэр бол миний 48 настай нялх хүү” гэжээ.
Өдгөө 80 настай ээж нь хүүгийнхээ ирээдүйд тун их санаа зовж байна. Хэрэв ээж нь өөд болбол Вейканыг асрамжийн газар өгөх үү эсвэл гэр оронгүйчүүдийн төвд шилжүүлэх үү гэдгээ мэдэхгүй байна. Учир нь Вейкан аль хэдийн насанд хүрсэн хэдий ч оюун ухаан нь балчир хэвээрээ л байна.
URL: