Рагугаас болж дуучин Ж.Алтанцэцэгт татварийн хэрэгт оржээ
Дэлхийн хэмжээний уран бүтээлч, нэрт продюсер гээд хөлөө хугалчих шахам инээд алдан гүйлдэж байснаа гэнэтхэн хэл ам, хэрүүл зөрчилдөөн болж сүүлдээ хөөгөөд шахам явуулчихсан “Universe best songs” наадмын эрхэм шүүгч асан, “Pro Sound” студийн продюссероор ажиллаж байсан Рагу Раманд манай урлагийнханд гомдолтой байгаа. Тэрээр бөгс өндийсөн үгүй юу шүүмжилж, янз бүрээр доромжилсон хэмээн ихэд бухимдаж байгаа гэсэн.
Анх “Камертон” хамтлагийн дуучин Д.Болд Сингапур улсаар тэнэж яваад Рагуг Монголд авчирсан гэдэг. Дараа нь дуучин Ж.Алтанцэцэгийн “Pro sounds” студид продюссерээр орж , манай уран бүтээлчидтэй гар нийлэх болсон.
Ингээд Рагу Рамандын санаачилсан төсөлд манай уран бүтээлчид үнэгүй дуулж, олон сая төгрөгийн гэрээг нь дэмжиж ажилласан. Зүгээр нэг хөгжмийн найруулагч, техникч хүнд дэлхийн хэмжээний цалин өгч, манай урлагийнхан хэт өндөрт өргөж, нэрт продюсер гэж зарласан. Үнэндээ Рагу тийм нэртэй продюсер байгаагүй. Олон сая төгрөгийн гэрээ хэлцэл хийхдээ дуучин Ж.Алтанцэцэгийн студийн дансыг ашигласан юм билээ. Харин одоо дуучин Ж.Алтанцэцэгт Рагугаас болж татварын асуудал үүсэж, шалгаж болзошгүй гэсэн бор шувуу нисэж эхэлжээ.
Азтай
эх сурвалж: www.fact.mn
URL: