Топ Д.Пүрэвсүрэн нутаг сэлгэх нь
Арван жилийн ширээнээс алдар хүндийн титэм зүүсэн топ модель, жүжигчин Д.Пүрэвсүрэн оюутан ахуйдаа алтны магнат Ц.Мянганбаярын гэргий болж, Мөнхжин охиноо төрүүлсэн. Монголын хамаг л сайхан гэсэн бүсгүйчүүдээр цайгаа чануулж чадсан хүүхэмсэг эрийг тогтоож чадалгүй анхны ханиа алдсан. Тэрээр сайнтай,муутай олон ч залуутай нэр холбогдож сүүлдээ зодуулж хүртэл үзээд намба суусан гэдэг.
Одоо тэрээр хоёр дахь охиныхоо эцэг болох Б.Ганбаяртай халуун дулаан амьдарч байгаа бөгөөд Баянзүрх дүүрэгт байрлах “Сакура” хотхонд 2 тэрбумын үнэтэй харшид орсон цагаас хойш элдэв хов живгүй нам гүмхэн байгаа.
Топ Пүүжээгийн шинэхэн нөхөр Б.Ганбаяр Австралийн хөрөнгийн биржид бүртгэлтэй Xanadu Mines” компанийн Монгол дахь захирлаар ажилладаг. “Xanadu Mines” компани нь Улаанбаатараас баруун урагш 150 км, Төв аймагт орших 327 сая тонны хагас битүм нүүрсний нөөцтэй “Хар Тарвага” төслийг авсан уул уурхайн томоохон компани юм.
“Xanadu Mines” компани “Хар тарвага” төслөөр нүүрсийг цахилгаан станц болоод нүүрс хийжүүлэх болон шингэрүүлсэн түлш гаргах технологид тохиромжтой болохыг тогтоож нийт 8350 км квадрат нутгийг хамрах томоохон ажлыг эхлүүлж байгаа.
Уул уурхайн нууцлаг залуу хөрөнгөтөн маань ийнхүү дагавар хүүхэдтэй болгоод орхисон мисс эхнэрийнхээ өмнөх нөхрөөс дутахгүй гэдгээ харуулж дээрх төслийн ажилд багагүй цаг зав зориулж Японд улсад ажлын шугамаар гэр бүлийн хамт амьдрахаар болсон гэнэ.
“Шороотой ч гэсэн би улсынхаа нийслэлээс холдох дургүй шүү” хэмээж байсан Топ Пүрэвсэн эзэгтэй маань ийнхүү гэр бүлийн хамт Япон улсад амьдрахаар тансаг байр сууц худалдан авч, нүүдлийн бэлтгэлээ хийгээд тун завгүй байгаа сурагтай.
Эх сурвалж: www.fact.mn Азтай
URL: