Дарга болоод 10 хонолгүй ажилтнаа зоджээ

Баян сайд Лу.Болдын яамныхан зодолдож дарга нь ажилтныхаа хамрыг хугалж хөмсөгийг нь сэт цохиожээ. Хүнийг ийм болгосон гэхээр нэлээд зодоонч эр бололтой.

Яамны Төрийн захиргаа удирдлагын газрын дарга О.Золбаяр нь өөр газрын ажилтан болох Басбишийг согтуудаа гүвж.

Зодоонч дарга О.Золбаяр нь өмнө нь Лу.Болдын туслах хийж байгаад ердөө 10-хан хоногийн өмнө газрын даргаар томилогдсон гэнэ. Сайдын туслахаас газрын дарга болтол гэрлийн хурдаар дэвшсэн эр аж.

Дарга боллоо гээд үндсэн характераа нуух хэрэггүй гэж бас л хүн зодсон ГИХАЭГ-ын дарга Б.Пүрэвдорж хэлсэн. Энэ нь АН-ын залуус зодооноор ажлаа явуулдагийг харуулж байна.

О.Золбаяр даргын газрынхан их л айдастай хоёр жил ажиллах нь дээ. Үүрэг даалгавар биелүүлэхгүй бол шууд зодно гэдгийг шинэ даргын ширүүн авир харуулж байна.

 NUUTS.MN

URL:

Сэтгэгдэл бичих