Х.Баттулга сайдыг албатууд нь яагаад үгүйсгэв
ҮХАА-н сайд хэдхэн сарын өмнө буудайн хэрэгцээг бараг 100 хувь дотоодоос хангаж, цөөн хувийг гаднаас импортлох тухай ярьж зогссонсон. Гэтэл улсын нөөц бүрдүүлэх зорилгоор 100 мянган тонн улаан буудайг ирэх жилийн зургадугаар сарын 1-нийг хүртэл гаднаас импортлох шаардлагатай болсон талаар Х.Баттулгын албатууд мэдээлсэн нь эрхэм сайдын хэдэн сарын өмнө ярьж зогссоныг үгүйсгэв.
Чухам яагаад гэдгийн хариулт нь тун тодорхой. Хариулт нь сүүлийн жилүүдэд ургац хураалт дээр нэмж, улсын нөөцөд байсан улаанбуудайг гурил болгон хэрэглэсээр ийнхүү нөөц дуусах дөхжээ гэсэн сонин хариулт өгчээ. Тодотгож хэлбэл өнөөх л өмнөх Засгийн газар руугаа бухсан хариулт өгсөн нь харагдана. Хүнсний тухай хуулийн шинэчилсэн найруулгад улаан буудайг стратегийн хүнс гэж тодорхойлсон бөгөөд стратегийн бүтээгдэхүүний нөөцийг ихээр анхаарч байх ёстой тул 100 мянган тонныг импортлох ёстой хэмээх хариулт ч дагалдсан байна лээ. Учир нь “шинэчлэлийн” хэмээх Засгийн газар энэ жилийн ургац хураалтаас эхлээд олон зүйлд тааруухан ажилласнаа илтгэсэн хэрэг байх.
Тийм дээ ч ҮХАА-н сайд Х.Баттулга УИХ-ын даргад Гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төсөл өргөн барьсан. Ирэх онд 100 мянган тонн улаанбуудай импортлох учраас ийнхүү улаанбуудайг гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлж, импортлогч, хэрэглэгчдэд ирэх үнийн дарамтаас сэргийлэх шаардлагатай болсон талаар албаныхан тайлбарлаж байна лээ. Уг нь “Атар-II” “Атар-III аян өрнөснийх багагүй амжилт олсон гэдгийг хаа хаанаа мэднэ. Гэтэл яагаад өнөөдөр ийм хариулт өгөөд сууж байгаа хэрэг вэ. Тэр ч бүү хэл өнгөрөгч жил улсын нөөцөд улаан буудай хангалттай байгаа тухай албаныхан мэдээлж л байсан.
URL: