Дорнодын ИТХ-ын дарга мухардалд орчихоод худлаа өвдсөн
Ирэх оныхоо төсвөө баталж өгөлгүй Сангийн яамыг шаналгаж, Иргэдийн төлөөлөгчдийн хурал нь ч засаг байхгүй гэж “завсарлаад” Ерөнхий сайдыг чилээж байгаа Дорнод аймгийг тойрсон асуудал ойрын хэдэн өдөр яригдсаар.
Ерөнхий сайд Н.Алтанхуяг Дорнод аймгийн ИТХ-ыг хуралдан Засаг даргаар томилуулах шинэ нэр дэвшигчээ гаргаж ирэхийг шаардсан. Гэтэл энэ сарын 20-ныг хүртэл бараа бараагүй харахгүйгээр тарж одсон ИТХ нь хурлын дарга Р.Зоригтбаатар өдвсөн гэх шалтгаанаар ажлаа царгардуулж байгаа сурагтай.
Гэтэл түүнийг бие нь муудаагүй эмнэлэгт хэвтээгүй, өдөрт нэг удаа дусал хийлгүүлж байгаагаас өөр эмчилгээгүй гэсэн яриа гарчээ.
Яагаад худлаа өвчлөөд ажил хойшлуулаад байгааг нь сонирхвол яг үнэндээ аймгийн ИТХ арга мухардаад сууж байгаа гэнэ.
МАН-ын бүлгийн дарга П.Мөнхтөрийг засаг даргад нэр дэвшүүлэх гэтэл нөхөр АТГ-д баригдсан. Экс гишүүн Д.Одбаярыг гаргахыг М.Энхболд, Ж.Мөнхбат хоёр хориглосон. Өөр хүн гаргая гэтэл нэр цэвэр хүн бараг алга, ихэнхи нь “асуудалтай” тул П.Мөнхтөр шиг баларна гээд зугтаад алга болж. Гэтэл он гартал 20-хон хоног үлдээд байхад Засаг даргад нэр дэвшүүлэх нь битгий хэл ирэх оны төсвөө ч батлаагүй байна. Ядаж төсвөө батлахгүй бол 1-р сарын 1-нээс төрийн ажил үйлчилгээ бүрэн зогсчих гээд байдаг.
Азтай.
эх сурвалж: www.fact.mn
URL: