“Цөвүүн цагийн 99″…удахгүй
МУЭ-ийн гишүүн зураач, Дүрслэх урлаг дизайны “Анима” сургуулийн захирал, зураач Я.Булганы “Цөвүүн цагийн 99″ уран бүтээлийн бие даасан үзэсгэлэнгээ энэ сарын 18-нд 17.00 цагт Урчуудын эвлэлийн хорооны үзэсгэлэнгийн танхимд дэлгэх ажээ. Зураач Я.Булган уран бүтээлээрээ хүн төрөлхтний сэтгэл оюуны хоосрол, нийгмийн гажуудал, хүн байгалийн харилцаа, амьдралын мөнх бус, хүн хоорондын харилцаа тэр дундаа эх үрийн холбоо гээд олон талт сэдвээр уран бүтээлээ туурвиж ирсэн. Энэ удаагийн үзэсгэлэнгийн гол онцлог нь орчин үеийн нийгмийг болон хүн төрөлхтний харилцааг өөр талаас нь харсан зураачийн үзэл бодол,мэдрэмжийн өнцөг бөгөөд “Цөвүүн цагийн 99″ хэмээн нэрийдсэн нь цөвүүн цаг хэмээх үеийг бүхэлд нь үзүүлэх бус цөвүүн цагийн 99 дүр, 99 ааш авир, 99 үйлдэл гэх мэтийг бэлгэдлийн шинжтэйгээр зураач өөрийнхөө харж байгаа өнцгийг үзүүлж байгаа аж
URL: