МУИС-ийн удирдлагыг бүлгээрээ огцрохыг шаарджээ
МУИС-ынхан ахиад л бужигнаж эхэллээ. Өчигдрөөс эхлэн сургуулийн багш нар хичээлээ цалгардуулалгүй эсэргүүцлийн жагсаал өрнүүлж эхэлжээ.
Сургуулийн 400 гаруй сурган хүмүүжүүлэгчид нэгдэн “МУИС-д ардчилал тогтоох түр хороо” гэдгийг байгуулаад захирал А.Галтбаяр тэргүүтэй МУИС -ийн удирдлагыг бүрэн бүрэлдэхүүнээрээ огцрохыг хүсч, таван зүйл бүхий шаардлага гаргажээ.
Ингэхдээ МУИС- ийн талаар хэвлэлд захиалгаар мэдээлэл өгч хамт олны нэр хүндийг сэвтүүлсэн үйлдэлдээ хариуцлага хүлээж албан ёсоор залруулга хийх, бүтцийн өөрчлөлтөнд оруулах гэж байгаа дөрвөн сургуулийн талаар тооцоо судалгаатай юм ярих гэх зэргээр МУИС-ийг тойрсон зөрчилдөөнд бодитой хариулт авахыг шаардаж байгаа бололтой.
Азтай
эх сурвалж: www.fact.mn
URL: