Сурагчдын амралт 21-нээс эхэлнэ
Боловсрол, шинжлэх ухааны яамнаас ерөнхий боловсролын дунд сургуулийн сурагчдын амралтын хуваарийг шинэчлэн тогтоосон байна.
Шинэчилсэн хуваариар сурагчдын II улирлын амралт энэ сарын 21-нээс эхлэх нь ээ.
Энэ хичээлийн жилд нийслэлийн сурагчдын II улирлын амралт:
I–V ангийн сурагчид 2013 оны аравхоёрдугаар сарын 21-ний өдрөөс 2014 оны нэгдүгээр сарын 26-ныг дуустал таван долоо хоног,
VI-IX ангийн сурагчид 2014 оны нэгдүгээр сарын 04- 26-ныг дуустал гурван долоо хоног,
X-XII ангийн сурагчид 2014 оны нэгдүгээр сарын 11- 26-ныг дуустал хоёр долоо хоног тус тус амарна.
Хөдөө, орон нутгийн сурагчдын II улирлын амралт:
I–V ангийн сурагчид 2014 оны нэгдүгээр сарын 11-ний өдрөөс хоёрдугаар сарын 9-нийг дуустал дөрвөн долоо хоног
VI-IX ангийн сурагчид 2014 оны нэгдүгээр сарын 25-наас хоёрдугаар сарын 9-нийг дуустал хоёр долоо хоног амарна.
X-XII ангийн сурагчид 2014 оны хоёрдугаар сарын 1-нээс 09-нийг дуустал нэг долоо хоног амрах гэсэн хуваарийг гаргасан байна. Харин энэ жилийн хичээлийн жилийн гуравдугаар улирлын амралтаар бүх сурагчид 2014 оны гуравдугаар сарын 29-нөөс дөрөвдүгээр сарын 13-ныг дуустал хоёр долоо хоног амрахаар болжээ.
URL: