Сирид хямрал үүсээд 1000 хоног болжээ

4cf21da4127dff4bbigСирийн хямрал үүсээд 1000 хоног болж байгаа бөгөөд тус орны дотоодын байдал улам гаарч, хүмүүсийг сэтгэл түгшээж байна гэж НҮБ-ын баруун Азийн эдийн засаг нийгмийн зөвлөл 11-нд тайлан гаргаж тэмдэглэжээ.

Тайланд тэмдэглэхдээ, 2011 оны 3-р сард Сирид хямрал үүссэнээс нааш, дотоодын үйлдвэрлэлийн нийт хэмжээ нь 45%-иар буурч, хөдөлмөрийн насны 5 сая хүний 3 сая нь ажилгүйдсэн байна. Энэ мөргөлдөөн хэрвээ 2015 оныг хүртэл үргэлжлэх юм бол Сирийн эдийн засгийн хөгжил 30 жил, боловсон хүчний хөгжил нь 20 жилээр ухрах болно гэжээ.

11-нд өндөрлөсөн Мусульманы хамтын ажиллагааны байгууллагын гадаад харилцааны сайд нарын 40 дэх хурлаар дурдахдаа, одоогийн байдлаар Сирид 9 сая 300 мянга орчим хүнд тусламж шаардлагатай байгаа ба 4 сая 200 мянган хүн хүмүүнлэгийн тогтвортой тусламж хүртэж чадахгүй байна. Түүнчлэн олон мянган дүрвэгч хөрш орнуудын нийгэм эдийн засагт нөлөөлж байна гэжээ.     Химийн зэвсгийг хориглох байгууллагын ерөнхий захирал Ахмет Юмзуку 11-нд хэлэхдээ, Сирийн химийн зэвсгийг устгах нарийн төлөвлөгөөг ирэх долоо хоногт мэдэгдэнэ. Энэ нь маш хүнд үүрэг байж, түүний биелэл нь олон улсын хамтын нийгэмлэгийн эрчтэй дэмжлэгийг шаардана гэжээ.

\Сарантуяа орчуулав.\ china radio


URL:

Сэтгэгдэл бичих