Н.Түмэндэмбэрэлийн хэргийг мөрдөн байцаалтад буцаав

60501adc0b7de46ad55a06938f5f0247_LЭрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга асан Н.Түмэндэмбэрэлийг албан тушаалаа ашиглан тендерийн мөнгийг хувьдаа завшсан хэргээр АТГ-т шалгаж, хэргийг нийслэлийн Прокурорын газарт шилжүүлсэн. Тус хэргийг прокурор хянаж үзээд нэмэлт мөрдөн байцаалтад буцаав.

Хэргийг сануулбал, ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга асан Н.Түмэндэмбэрэл болон тус  яамны Оношилгоо, эмчилгээний, технологийн хэлтсийн дарга Д.Гончигсүрэн, мэргэжилтэн П.Отгонжаргал, Гэмтэл согог судлалын Дүрс оношилгооны тасгийн эрхлэгч С.Батзориг нарыг  УМБГ-т  анх шалгаж эхэлсэн. Мөрдөн байцаалтын явцад тендерийн мөнгө болох нэг тэрбум 735 сая төгрөгийг, 2012 оны гуравдугаар сарын 30-ны өдөр Сангийн яамны данснаас  Н.Түмэндэмбэрэлийн эзэмшлийн “Лабтех” компанийн данс руу шилжүүлсэн нь тогтоогдсон юм. Тиймээс уг хэргийн харьяаллыг өөрчлөн АТГ-т шилжүүлээд байсан юм.

Б.Гантуяа МОНЦАМЭ


URL:

Сэтгэгдэл бичих