Фонтерра корпорацийн сүүн бүтээгдэхүүнд хийсэн шалгалтын тайланг нийтлэв

50936240d40f6303bigШинэ-Зеландын засгийн газар “Фонтерра” корпорацийн бүтээгдэхүүнд хийсэн эхний шатны шалгалтын тайлангаа 11-нд нийтэлж, сүүн бүтээгдэхүүний хяналтын тогтолцоог өөрчлөн сайжруулах 29 зүйлт санаачилга гаргажээ. Шинэ Зеландын албан тушаалтан хэлэхдээ, Хятад улс зэрэг экспортын шинэ зах зээлд худалдааны тусгай төлөөлөгч томилж, сүүн бүтээгдэхүүний хяналтын менежменээ чангатгана гэсэн байна.

Шалгалтын комиссын тайланд шинээр хөгжиж буй зах зээлд хандсан экспортын хүчин чадлыг нэмэгдүүлэх, ялангуяа Хятад улс дахь экспортын чадвараа эрчимжүүлэх ёстой гэж онцлон дурджээ. Шинэ Зеландын Үйлдвэрлэлийн яамны сайд Натан Гю хэлэхдээ, тус улсын засгийн газар Хятад улсад худалдааны байнгын 4 тусгай мэргэжилтэн нэмж томилохоор шийдвэрлэсэн бөгөөд Хятадын засгийн газрын холбогдох байгууллагатай хамтарч ажиллана гэжээ.

\У\ china radio


URL:

Сэтгэгдэл бичих