Докдо арлын талаарх Японы видео бичлэгийг эсэргүүцэв

5cd9e5f40f6d7488bigЯпоны ГХЯ Докдо арлын талаарх бүрэн эрхээ харуулсан видео бичлэг гаргасан явдлыг БНСУ-ын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Чо Те-ён 12-нд хатуу эсэргүүцлээ. Мөн өдөр Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Хүн Лэй Бээжинд мөн тус явдлаар байр сууриа илэрхийлж, Япон улс түүх болон бодит байдалд зөвөөр хандаж, өдөөн хатгалгын чанартай аливаа үг яриа, үйл ажиллагаагаа даруй зогсоохыг төв чанга шаарджээ.

Японы ГХЯ 11-ний өдөр өөрийн албаны веб сайтдаа Докдо арлын талаарх бүрэн эрхээ харуулсан видео бичлэг гаргасан бөгөөд солонгос, хятад, франц, орос, испани, араб зэрэг хэлэн дээр бичлэгээ тараасан аж.

china radio


URL:

Сэтгэгдэл бичих