Авлига төрийн алба хаагчдын дунд түгээмэл хэвээр байгаа дүн гарчээ

88240e91f5b4fe08eb7de618734481c1_LӨнөөдөр АТГ-аас төрийн байгууллагуудын, 2013 онд авлигын эсрэг хэрэгжүүлсэн үйл ажиллагааны үнэлгээний дүнг танилцууллаа.

Үнэлгээ өгөх шалгалтаар, Авлигатай тэмцэх төлөвлөгөөг хөрөнгө гаргаж хэрэгжүүлэхэд, Төрийн албаны зөвлөл, Эрчим хүчний яам, Гаалийн ерөнхий газар, Монгол банк, Гадаад харилцааны яам, Оюуны өмчийн газар муу үнэлгээ авчээ. Томоохон албан байгууллагын удирдлагууд авлигатай тэмцэх тал дээр тун хойрго ханддаг дүн гарчээ. Энэ нь авлига иргэдийн дунд буурсан хэдий ч төрийн алба хаагчдын дунд түгээмэл хэвээр байгааг харуулж байгаа аж. Түүнчлэн авлигын эсрэг хамгийн сайн арга хэмжээ авсан аймгаар Орхон, Дундговь, Хэнтий аймгийн ЗДТГ шалгарчээ.
Мөн энэ онд АТГ-ын мөрдөн байцаах газарт 17 хэргээр 24 төрийн албан хаагч хэрэгтнээр татагджээ. Үүнээс товч дурдвал ИНЕГ-аас тав, Татварын ерөнхий газар, Ашигт малтмалын ерөнхий газраас гурав, Газрын тосны газрын албан хаагч шалгагдаж байгаа аж.
Энэхүү судалгааг, АТГ-ын захиалгаар Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр “Эм ди эс” ТББ болон “Онч шийдэл” ТББ -ын судлаачид хийж гүйцэтгэсэн бөгөөд энэ төрлөөр хийж буй анхны үнэлгээний шалгалт юм.

Б.Гантуяа

montsame


URL:

Сэтгэгдэл бичих