Харгис залуугийн гарт амиа алдсан охины хэрэг дээр хүний эрхийн хуульч, өмгөөлөгч Н.Ичинноров ажиллахаа мэдэгджээ

3bbeca12439e9ab8big

 

 

 

 

 

 

 

Хайрласан хүний гарт хорвоогийн мөнх бусыг үзүүлж, нэг ч эрүүл эрхтэн үлдээгүй болтлоо тамлуулсан 21-хэн настай эмэгтэйн цогцсыг задалж үзсэн эмч нар дуу алдаж амьтнаас дор аашилсан н.Алтанхүү гэгчид хууль гэж байдаг сануулах хэрэгтэй гэж байсан.

Харгис эр өмнө нь гэр бүлтэй байсан бөгөөд мөн л айлын охин үрийг авч суучихаад нударганы амт үзүүлж тамлан зовоодог байснаас эхнэр нь амьд дээрээ зугтаж одсон гэдэг. Түүнээс хойш нилээд хэдэн бүсгүйтэй үерхэж нөхөрлөсөн ч харгис эрийн гарын аяыг даалгүй бүгд зугтсан. Харин хохирогч охин л амь мултарч чадалгүй түүний гарт ийнхүү алтан амиа  алджээ.

Аймшигт хэргийг үйлдэгч Алтанхүү гэгчийг нийгэм тэр аяараа  жигшин зэвүүцэж, гагцхүү шүүх хурал нь үнэн шударга болоосой хэмээн хүсэгчид өдрөөс өдөрт нэмэгдсээр байна.

Тэгвэл амиа алдсан бүсгүйн ар гэрийнхний сэтгэлийг дэвтээж, хэрэг дээр нь Хүний эрхийн хуульч, өмгөөлөгч Н.Ичинноров өмгөөлөн ажиллахаа мэдэгджээ.

Азтай

Эх сурвалж: www.fact.mn

 


URL:

Сэтгэгдэл бичих