Лэди Гагагийн фен 2-хон настай бяцхан Харпер
Дэвид Бекхэм болон Викториа Бикхэм нарын 2 настай бяцхан гүнж Харпер нь дуучин Лэди Гагагийн шүтэн бишрэгч гэнэ. Лэди Гагагийн “Capital FM’s Jingle Bell Ball” тоглолтыг алдартай хосууд хүүхдүүдийнхээ хамт үзсэн бөгөөд тоглолтын дараа дуучинтай нууцхан уулзсан байна.
Тэрээр тэдний бяцхан гүнж нь 2-хон настай ч гэлээ Лэди Гагагийн дууг үргэлж сонсож, даган дуулдаг, түүнийг үнэхээр шүтдэг хэмээн ярьсан байна.
Ж.ЦАЦРАЛ
URL: