Жүжигчин бүсгүй Б.Обамаг хордуулахыг завдсанаа хүлээн зөвшөөрчээ
“Цус сорогчийн өдрийн тэмдэглэл”, “Явдаг үхдлүүд”, “Чам шиг хүсч байна” зэрэг кинонуудад туслах дүр бүтээж байсан Америкийн жүжигчин Шэннон Ричардсон АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама болон Нью-Йорк хотын дарга Майкл Блумберг нарт рицин \ургамлын гаралтай хорт бодис\ дугтуйлан шуудангаар илгээсэн гэдгээ хүлээн зөвшөөрчээ.
Техас мужийн Тексаркан хотын шүүхийн хуралдааны үеэр тэрбээр ийнхүү өөрийн гэм бурууг мөн хорыг нөхөр нь бэлдсэн гэж хүлээн зөвшөөрсөн бөгөөд тус мужийн хуулийн дагуу 35 настай жүжигчин бүсгүй 18 жилийн хорих ялаар шийтгэгдэж магадгүй юм байна.
Хэргийг эргэн сануулахад, Шэннон Ричардсон энэ оны зургаадугаар сарын 8-ны өдөр баривчлагдаж, түүнд удалгүй эрүү үүсгэсэн юм. Тэрбээр хор агуулсан дугтуй илгээн, захидалдаа “Миний илгээмжийг авахаас өмнө та нар намайг болон миний гэр бүлийг хөнөөх л болж дээ. Хүсч байгаа бол манайд ирээд духандаа сум зоолго” хэмээн бичсэн байж. Рицин гэдэг нь ургамлын гаралтай хорт бодис бөгөөд зарин хэмээх хорт бодистой ижил үйлчлэлтэй, амьсгалын замаар хүнийг хордуулдаг юм байна.
Рицинээр хордсон хүнд анхны шинж тэмдэг 6-8 цагийн дараа илэрдэг бол зургаагаас найм хоногийн дотор амиа алддаг гэнэ.
URL: