48 дугаар сургуулийн 21 сурагч химийн бодист хорджээ
Баянзүрх дүүргийн 48 дугаар сургуулийн 6-р ангийн 21 сурагч 3 өдрийн өмнө ХӨСҮТ-д хүргэгдсэн байна. Нэг ангийн 33 сурагчийн 21-ийнх нь бие дээр гэнэт тууралт гарч, үе мөчөөр хүчтэй хатгуулан, булчин нь өвдөж, бөөлжих шинэ тэмдэг илэрсэн тул сургуулийн удирдлагууд ХӨСҮТ-д яаралтай дуудлага өгсөн байна.
Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ-д тус ангийн 8 хүүхэд хэвтэн эмчлүүлж байгаа бөгөөд дээрх мэдээлэл эрүүл мэндийн яаманд хүрч,шуурхай арга хэмжээ аван хэргийн учрыг тодруулжээ. Урьдчилсан шинжилгээгээр химийн бодисноос шалтгаалсан болохыг тогтоогоод байгаа.
Ямартай ч дүүргийн мэргэжлийн хяналтан албаныхан 48 дугаар сургууль дээр ажиллаж байгаа хүүхдүүд чухам ямар бодисноос олноороо хордсон болохыг тогтоохоор ажиллаж байгаа юм байна.
Азтай
эх сурвалж: www.fact.mn
URL: