Д.Оюунхорол: Ямар хүн юу яриад яваад байгааг нь гадарлаж байна. Цаг нь болохоор хариуг нь өгнө
Насаараа улс төрж хийж, их хурлын гишүүнээр удаа дараа сонгогдон саарал ордны тэргүүн хатагтай болох шахсан УИХ гишүүн Д.Оюунхоролыг санаачилсан хууль цөөн ч, үг дутаадаггүй заргатай нэгэн гэгддэг.Иргэний эрх, эмэгтэйчүүдийн оролцоо, гэр бүлийн асуудал гэж их ярьдаг ч хийсэн зүйл нь даанч харагдаж мэдэгдэхгүй. УИХ-ын гишүүн хатагтай Д.Оюунхоролыг саяхан эмэгтэйчүүдийн холбоогоо орхиж, хийж чадах нэгэнд нь ажлаа өгөх гэж байгаа тухай мэдээлэл гарсан.
Харин тэрээр дээрх асуултанд “Энэ мэдээллийг ямар хүн явуулж байгааг гадарлаж л байна. Энэ талаарх мэдээллийг хэвлэл мэдээллийн хэрэгслээс олж харлаа. Цаг нь болохоор хариултыг өгье дөө. Нэр хүнд, албан тушаалыг зарим хүн эрх ямба гэж ойлгоод өөртөө ашигтайгаар ашиглах тухай бодоод байх шиг байна. Би бол тэгж боддоггүй. Олон эмэгтэй өөрсдийнхөө өмнөөс дуу хоолой минь болж ажиллаач гэж итгэл хүлээлгэсэн учраас эмэгтэйчүүдийн төлөө ажиллаж, тэдний улс төрийн оролцоог нэмэгдүүлэх чиглэлээр ажиллах гэж зүтгэж л явна” хэмээн гоморхжээ.
Азтай
эх сурвалж: www.fact.mn
URL: