Солгой гартай хүмүүс аймхай байдаг
Английн эрдэмтэд нэгэн өвөр-мөц судалгааны ажлыг явуулжээ. Тэд солгой гартай болон баруунаа-раа бичдэг хүмүүсийн аймхай байдлыг харьцуулахыг шийдсэн аж. Ингэхийн тулд уг ажилд сайн дураар оролцогч хоёр бүлэг хүмүүст сэтгэл судлаачид нэгэн аймшгийн киноны хэсгийг найман минутын туршид үзүүлэв. Үзвэрийн дараа тэднээс уг киноны үйл явдлуудыг санахыг хүс-чээ. Энэ даалгаврыг баруун гараа-раа бичдэг хүмүүс илүү сайн гүйцэтгэсэн бол солгой гартнууд харин ч эсрэгээрээ үзсэн зүйлээ муухан ярь-сан аж.
Эрдэмтдийн үзэж байгаа-гаар судалгааны ажлын ийм үр дүн солгой гартай үзэгчдэд сэтгэл цочирдлын ноцтой шинж тэмдэг илэрснээр тайлбарлагдаж байгаа юм. Энэ нь солгой хүмүүсийн уураг тархины бүтэц өөр байдагтай хол-боотой бололтой. Солгой хүмүүсийн хувьд уураг тархины баруун хэсэг нь илүү хөгжсөн байдаг бөгөөд чухам-хүү энэ хэсэг л айдас хүйдсийн эмоци бүрэлдэн бий болоход нөлеөлдег юм. Британийн Daily Mail сонин эрт дээр үеэс солгой хү-мүүсийг олон тооны тогтсон үзлүүд-тэй тэмцэж ирснийг өгүүлжээ.
Жишээ нь, аль эртнээс л тэднийг догшин, ууртай бөгөөд азгүй хүмүүс хэмээн үзэж байв. Эртний зүйр цэ-цэн үгт итгэх юм бол хэрэв та өглөө зүүн хөлнөөсөө босох юм бол тэр өдөр таагүй үйл явдлуудаар дүүрэн байна гэдэг билээ. Зарим нэг суд лаачид солгой хүмүүсийг илүү ихээр уурлаж, сөрөг имоци гаргах талдаа гаргуун байдгийг баталсан байдаг. Гэвч ийм домог ярианууд зарим нэг солгой хүмүүсийг суут жанжин, алдартай эрдэмтэн, нэртэй зураач, жүжигчин болоход огтоос саад бо-лоогүй юм.
Алдар нэрд гарсан солгой хүмүүсийг дурдвал, суут жанжин Македонийн Александр, уран барималч Микеланжело, Наполеон, Льюис Кэрролл, Мэрилин Монро, Дэвид Камерон, Барак Обама болон жүжигчин Том Круз нар багтана. Эд бүгд манай үеийн алдартай солгой-чуудад хамаардаг билээ. Гэвч судалгааны ажил бүрэн дуусаагүй байгаа юм. Цаашдаа хийгдэх тур-шилтууд солгой болон баруун гар-тай хүмүүсийн өөр бусад ялгаа-нуудыг тогтооход тус болно гэдэгт Британийн эрдэмтэд итгэлтэй байна.
URL: