Нэгдүгээр эгнээнд зогссон 2193 машиныг ачжээ
Улаанбаатар хотод зам тээврийн ослын 25,4 хувь буюу 2097 нь тээврийн хэрэгслийн жолооч хажуу хоорондын зай тохируулаагүйгээс болж осол аваар гаргадаг байна. Иймээс нэгдүгээр эгнээнд зогссон автомашиныг журамлаж байгаа билээ.
Ингэснээр зорчих хэсгийн нэгдүгээр эгнээнд зогссон тээврийн хэрэгслээс болж үүсдэг зохиомол түгжрэл багасах юм. Энэ арга хэмжээг есдүгээр сарын 2-ноос эхлүүсэн бөгөөд өнгөрсөн хугацаанд нийт 2193 автомашин зөөж шилжүүлсэн байна.
Зөвхөн энэ сарын 10-ны өдөр гэхэд л 62 автомашин зөөж шилжүүлжээ.
URL: