“Ломбард” руу гарах гэж байгаа бол…

ломбард540_700x700Ноотбүүкээ “Ламбаа аха”-д 14 хоногийн хугацаатай хадгалуулсан юм. Сая төгрөгөөр авсан юмаа тэгээд бас 200-хан төгрөгөөр тавьсан шүү. Мөнгө байдаггүй, авч чаддаггүй. Явсаар байгаад сар  болчихжээ. Тэгээд очсон чинь  өөдөөс “Та наад хуудас дээрх сануулгаа хар.  Ирж авахгүй бол зараад ломбард хохирлоо барагдуулна гэж байгаа биз дээ” гэж байна.
Юу гэсэн үг вэ, хугацаа хэтэрсэн хоногийн мөнгийг хүүний 0.5 хувиар бодоод төлнө гэж байна, чи мөнгөө ав, би ноотоо авъя л гэлээ. Өгсөнгүй, зарчихсан гээд. Уур хүрээд хэрүүл хийлээ, дэмий л баахан хэрэлдэж нервтсэнээс өөр юмгүй. Дүрэм, журмаа хар гээд загнаад, хэл амтай ч гэж жигтэйхэн ломбардны эзэн  хүүхэн. Шөнө орой болсон болохоор за за хэл амны нэмэр, гай дагуулах хэрүүл гэж бодоод за яршиг гээд гэртээ ирлээ.
Уг нь  хугацаандаа авсан бол 220 мянган төгрөг, хугацаа хэтэрсэний торгуультай нийлээд 300 орчим төгрөг л болох юм билээ л дээ. Гэтэл зарж хохирлоо барагдуулсан гээд байх юм. Тэгээд сая найз хүүхэн рүүгээ  яриад хэллээ.  Тэгтэл юу яриад байгаа юм бэ, дахиад оч гэж байна. “Манайхан юмаа алдсан бол за за яршиг гэдэг.
Тэгдэггүй юм аа хө, хүний юмыг зарж хохирлоо барагдуулсан ломбард зөрүү мөнгийг нь эзэнд нь  олгох ёстой. Чиний юмыг зарахдаа яг 220 мянгаар зарсан байж харагдаач, илүү үнээр зарсан, зөрүүг нь чи нэхэж авах ёстой” гэж хэл. Хууль, дүрэм ч байгаа шүү тэгж ярих юм бол гэлээ. Юу ч гэсэн гэрээс гарахдаа ломбард руу очихоос, тэгж хэлье. За тэгээд ер нь “Ламбаа ах” ч нэг их олон хандаад байх хэрэггүй газар юм байна шүү. Олон хавар нэгэндээ гэгчээр алдаж таардаг, тэгээд над шиг явж байх вий.
Болж үзвэл ломбардад нэг их хандаад юухэв, болохгүй байж гэмээ нь яаж ийгээд заасан өдөрт нь хугацааг нь сунгуулаарай. Алдсан тохиолдолд манай найзын зөвлөгөөг санаарай. За ийм л байна даа, би найзынхаа зөвлөгөөг дагаж ломбард руу очихоор гарах гэж байна, түр баяртай.
С.Үүлэн
ЭХ СУРВАЛЖ: МОНГОЛЖИНГОО

URL:

Нэр: dagdan Огноо: 18 May 2015

tgd wv bolson bee

Нэр: Tandy Udicious Огноо: 17 September 2019

anonym.to/?

Сэтгэгдэл бичих