Баян-Өлгийд хүчтэй газар хөдлөлт болжээ
Баян-Өлгий аймагт өчигдөр оройн 19:00 цагийн орчимд 3.5 магнитудын хүчтэй газар хөдлөлт мэдрэгдсэн аж.
Газар хөдлөлтийн 3.5 магнитуд гэдэг нь ойролцоогоор таван баллын хүчтэй газар хөдлөлт байдаг байна. Гэхдээ одоогоор ямар нэгэн барилга байшин нурсан зэрэг хохирлын мэдээлэл ирээгүй байгаа.
Хэдийгээр чичирхийлэл өлгийчүүдэд хүчтэй мэдрэгдсэн хэдий ч гайгүй өнгөрлөө хэмээн ярьж байгаа гэнэ. Түүнчлэн 2013 он гарсаар нийт 3000 гаруй удаа их бага хэмжээгээр газар хөдөлсөн тухай мэдээлэл байгаа аж.
Б.Яруу
URL: