Өнөөдрийн зурхай /2013 оны 12-р сарын 12/

christmas-makeup-634x918Өнөөдөр аргын тооллын 2013 оны 12-р сарын12. Пүрэв гараг. Билгийн тооллын  XVII  жарны “Тийн ялгуусан” хэмээгч усан могой жилийн өвлийн дунд Хөх хулгана сарын шинийн 10.  Нэг цагаан мэнгэтэй хар хулгана өдөр. Бархасвад гараг.  Өдрийн барилдлага Үл зохилдох.  Шүтэн барилдлага Авахуй.  Наран 08.43-д мандаж, 17.07-д жаргана. Тухайн өдөр бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй ба угаал үйлдэх, хүүхэд үрчлэн авах, урлан бүтээхэд сайн. Улааны үйл, төлөг тавихад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод зүүн урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эрч, хүч ихсэнэ хэмээжээ.

* * *

Өрнийн зурхай

Матрын орд (12/22-1/19): Тайтгаруулсан өдөр. Бат бэх болон тогтвортой хандлага өнөөдрийн хамгийн сайн үр дүн байна. Ямар ч бэрхшээлийг мэдлэгийн хүрээнийхээ дагуу итгэл хүлээсэн болон боловсронгуй хэн нэгэнтэй ярилц. Нөхцөл байдалд ахмад хэн нэгэн эмэгтэйтэй оролцох бололтой эсвэл үндэслэн байгуулах нь зарим матрынханд ашигтай байна. Яг одоо ганцаараа байгаа матруудад хайр дурлалын асуудал санагдах болно. Нүүх эсвэл байранд орох нь хайртай хосуудын дараагийн алхмынх нь итгэлийн харилцаа болно. Хэрвээ мөнгөний асуудал зогсолтгүй үргэлжлэх юм бол тайван байж мөн аливаа зүйлсийг нухацтайгаар бодож үз.

Хумхын орд (1/20-2/18): Гайхшируулсан өдөр. Өдрийн туршид тайван бус энерги давамгайлна. Таны төлөвлөгөөнд гэнэтийн олон төрлийн асуудлууд гарч түүнийг зохицуулахын тулд та өөрийн бүхий л нөөц бололцоогоо дайчлан завгүй байх бололтой.Орон нутгийн хэвлэлийг уншиж таны эргэн тойронд ямар үйл явдал болж байгааг олж мэдээрэй.

Загасны орд (2/19-3/20) Бүтээлч өдөр. Хамтрагчийн чинь цалин эсвэл хамтрагчийн чинь өв хөрөнгө чиний анхаарлыг татна. Татварын асуудал эсвэл хөрөнгө оруулалтын мөнгө нь маш хурданаар шийдэгдэх боломжтой. Өрнүүдээ цуглуулах цаг нь болсон. Өөрийн бизнес эрхэлдэг загасны ордныхон өөрийн төсөв санхүүгээ сайн тооцоолж чадсанаар өр зээл хөрөнгө мөнгөнийхөө асуудлыг зохицуулж чадна. Мөн нэн түрүүнд даатгалд хамрагдаарай. Настай хүмүүсийнхээ эрүүл мэндэд анхаарч урьдчилан сэргийлэх үзлэгт хамруул.

Хонины орд (3/21-4/19): Эрчимтэй өдөр. Эрчимтэй хайр дурлалын холбоо нь сэтгэлийн түгшүүр болон атаархлыг төрүүлэхэд хүргэнэ. Өрсөлдөж байгаа бизнесийн өрсөлдөгчдийнхөө борлуулалтыг ганхуулах нь ашигтай байдлыг бий болгоно. Тиймээс хонины ордныхон тоглоомын өмнө байгаадаа урам зоригтой болно. Өвчний зөвлөгөө авах нь худалдан авалтанд түлхэц болно. Загварын эсвэл өнгөлөг зүйл чамд нэг их удаанаар зохихгүй. Яг одоо худалдаагаа эсэргүүц. Мөнгөө хадгал. Энэ нь чамд ямар нэг харамсал бий болохоос сэргийлнэ.

Үхрийн орд (4/20-5/20): Мөрөөдөл хүсэл биелэх өдөр. Таны шударга эрхэм төлөвлөгөө биелэгдэх магадлалтай. Таны хань санхүүгийн амжилтаар тань бахархах болно. Таны өмнө шинэ боломжийн үүд нээгдэнэ. Сайхан боломжуудыг ашиглахыг зөвлөж байна. Орлогоо нэмэгдүүлэх сайхан боломж дахин гарч ирнэ. Боломжийг алдахгүй бол байр сууриа бэхжүүлж чадна. Олон нийт улс төрийн амьдралд тохиолдох бүхий л саад тотгорыг даван туулахын тулд танд эр зориг хатуужил шаардагдана.

Ихрийн орд (5/21-6/21): Үр ашигтай өдөр. Амьдралын тансаг байдлыг мэдрэнэ. Бодит байдлыг илүүд үзээрэй. Зарим хүслээ дураар байлгах нь өөрийгөө алдахад хүргэнэ. Сайхан мэдрэмж байх боловч сэтгэл хангалуун байхгүй. Болгоомжтой хандаж төвийг баримтал. Та ажлын талбар дээр бууж өгөхийг хүсэхгүй байгаа бол одоо тулааныг эхлэ. Дураараа авирлах нь асуудал үүсгэнэ. Маргаашийг муу байлгахгүйн тулд зохицох хэрэгтэй. Гэхдээ нээлттэй байж бодит байдлыг бүү орхи. Танд шийдэх олон асуудал байна.

Мэлхийн орд (6/22-7/22): Тайван өдөр. Ганц мод гал болдоггүй, ганц хүн айл болдоггүй гэсэн хуучны зүйр үгийг санаарай. Таны аяллын төлөвлөгөөнд саад учирч мэдэх юм. Өөрчлөлт хийж буй нь та бүхний хувьд аз. Ажлын ширээгээ бэлэгдлийн чанартай эсвэл тэр чигээр нь өөрчлөх нь таны амьдралд шинэ зүйлсийг ирүүлнэ. Хэрвээ та өөртөө итгэлтэй бай гэж хэлүүлж байсан бол өөрийн амлалт, өөрийн мэдэж байгаа бүхнээ илчлэх сайхан боломж байсан ч дуугүй байдаг байдлаа хүндэтгэ. Ажлаа дуусгаад гадагшаа гарч үдэшлэг баяр наадамд оролц.
Арслангийн орд (7/23-8/22): Хүнд өдөр. Ямар нэгэн үнэ цэнэтэй зүйл таны эзэмшилд ирэх бөгөөд энэ нь онцгой хүндээ өгөх хамгийн гайхалтай бэлэг байх болно. Ах дүүстэйгээ ч юм уу эрх мэдэл бүхий эмэгтэйтэй харьцахдаа асуудлыг эвтэйхнээр зохицуулснаар хэрүүл маргаан, хурцадмал байдлаас зайлсхийж чадна. Ажил дээр дарамт учирч болох авч өөр хэн нэгэн хийх ёстой үүрэг даалгаврыг бүү хий.

Охины орд (8/23-9/22): Туйлын тааламжгүй өдөр. Үйл явдалд хөнгөн хуумгай байдлаар хандах бусдыг үл ойшоох нь нэр хүндийг тань сэвтүүлэх шалтгаан болно. Олон хүнтэй харилцах наргиж цэнгэхээс татгалз. Бусдын нөлөөнд автаж болзошгүй байгаа тул болгоомжил. Аалз зүүдлэх нь гэр бүл салах эсвэл өвчин тусахын зөн. Ямар нэг өр төлбөрийн асуудалд орохоос сэргийл. Хэрэв иймэрхүү асуудалд орсон бол тухайн байгууллага руу утсаар ярьж тусламж хүс. Ийм асуудалтай холбоотой тодорхой бодлого байдаг тул сандрах хэрэггүй.

Жинлүүрийн орд (9/23-10/22): Бүтээлч өдөр. Таны эрч хүч бага зэрэг буурсан ч сap хонины ордоор дайран өнгөрч байгаа учир яаруу жинлүүрүүдийг тайвшруулна. Албан тасалгаа тохижуулах, хугацаа хэтэрсэн төлбөрөө хийх, захидал, электрон шуудандаа хариу бичих цаг гарга. Ашигтай, зөв арга барил дээр анхаарлаа төвлөрүүл. Энэ нь амжилт олоход тань чухал хөшүүрэг болох болно. Санхүүгийн гэрээ хэлэлцээр, төсөл төлөвлөгөө тань таны бодож байснаас ч илүү амжилт олох болно. Эрүүл мэнддээ анхаарч дасгал сургуулилт хийхэд цаг гарга.

Хилэнцийн орд (10/23-11/21): Тайван бус түгшүүртэй өөртөө сэтгэл ханамжгүй байх өдөр. Бүх зүйлд сэтгэл ханамжгүй байдал нь эсрэг хүйсийн хүнтэй харилцахад хүндрэл үүсгэнэ. Бүх таагүй зүйлийн шалтгаан нь та өөрөө гэдгээ хүлээн зөвшөөр. Хувийн амьдрал дахь салаа нь дарамт болно. Та эцсийн сонголтоо хийх хэрэгтэй. .

Нумын орд (11/22-12/21): Хэтэрхий олон баяр ёслол тэмдэглэх төлөвлөгөө бүү гарга. Учир нь бусадтай хөл нийлүүлэн алхахад хугацаа хэрэгтэй. Шуугиан ихтэй хөршүүд таны тэвчээрийг ихээр барна. Эелдгээр дуу чимээ багатай байхыг тэднээс хүс. Шуухитнан, ханиалгаж байгаа хүмүүсээс хол бай. Өнөө орой сэтгэл хөдөлгөм сонирхолтой зүйлс таныг хүлээж байна. Үүний оронд тэдэнтэйгээ хамтдаа нэг оройг боулинг юмуу өөр ямар нэг хөгжилтэй тоглоом тоглож өнгөрөөж яагаад болохгүй гэж.


URL:

Сэтгэгдэл бичих