Иракт болсон дэлбэрэлтэд 21 хүн энджээ
10-нд Иракт олон удаагийн террорист дайралт гарснаас 21 хүн эндэн, 29 хүн шархаджээ.
Иракийн Цагдаагийн газрын албан тушаалтан хэлэхдээ, хамгийн ноцтой дайралт Дияла мужид болсон гэжээ. Тус мужийн нийслэл Бакубах хотын өмнөд дүүрэгт, замын хажууд байрлуулсан тэсрэх бодис оршуулгын ёслолын үеэр дэлбэрч наанадаж 10 хүн эндэж, 20 хүн шархаджээ. Шархдагсдын 5-ынх нь биеийн байдал маш хүнд байна. Үүнээс гадна, Бакубах хотоос зүүн хойш 90 км-т орших нэгэн сууринд үл таних зэвсэгт этгээд гал нээж, 7 малчныг хөнөөжээ.
Мөн өдөр, нийслэл Багдад болон хойд хэсгийн Ниневех мужид замын хажууд байрлуулсан тэсрэх бодис дараалан дэлбэрч, наанадаж 4 хүн эндэж, 9 хүн шархадсан байна.
Өнөөгийн байдлаар, ямар нэгэн байгууллага, хувь хүн уг хэргийн хариуцлагыг хүлээгээгүй байна.
URL: