Хар тамхи худалдаалахыг зөвшөөрчээ

0e161464387bc38cbig

Латин Америкийн Уругвай улс хар тамхины худалдааг зөвшөөрөх тухай шийдвэрийг баталлаа. Энэ шийдвэрийг тус улсын конгресийн 29 гишүүдийн 16 нь дэмжсэн байна хэмээн “Ройтерс” мэдээлж байна.

Гэхдээ хар тамхийг хуульд заасан хэмжээгээр хэрэглэхийг худалдаалах юм. Хар тамхийг хуулиар зөвшөөрөх саналыг анх тус улсын ерөнхийлөгч Хосе Мухика гаргаж байсан билээ. Түүний энэ шийдвэрийн тухайд асуудлыг ил гаргавал хууль бус үзэгдэл буурна гэж үзэж байгаа аж.

Тухайлбал төрийн байгууллагын хяналтан дор насанд хүрсэн хүн тодорхой шалтгаантай бол сард 40 граммыг худалдан авч болох бөгөөд эмийн сангуудаар нэг грамм хар тамхийг нэг ам.доллараар гэж худалдаалахаар болсон байна. Үүнээс гадна албан ёсны зөвшөөрөлтэй бол зургаан бут марихуаны ургамлыг гэртээ тарихыг зөвшөөрсөн байна.

  эх сурвалж: bataar.mn


URL:

Сэтгэгдэл бичих