Со гавъяат сайн үйлсэд нэгдлээ

Монгол бадарчин гэгддэг Амай дэлхийг тойрон аялсан бол Б.Билгүүнзаяа хэмээх эгэл жирийн нэгэн Лондон хот хүртэл мотоциклоор аялан монгол хүний тэвчээр хатуужлыг харуулаад байгаа билээ.
Б.Билгүүнзаяа аяллынхаа явцад улс, үндэстэн бүрт зовж зүдрэн, бусдын халуун сэтгэлийг үгүйлсэн олон хүүхэд байдгийг нүдээр үзэж, зүрх нь “өвдөж” явжээ. Тиймээс “Өөрчлөлтийн төлөө бэлэглэе” уриатай сайн дурынхны хандивын аянг эхлүүлээд байгаа билээ.
Энэхүү арга хэмжээг төрийн соёрхолт, гавьяат жүжигчин Д.Сосорбарам “хүүхдүүд”-ийнхээ хамтаар дэмжжээ.

Тэрбээр “Жонон”, “Тэнгэр аялгуу”, “Увертюра” тэргүүтэй уран бүтээлчдийнхээ хамт язгуур урлагийн тоглолт үзүүлж “Хүүхдийн төлөө За гэж хэлсэн” байна.
Сүүлийн үед урлагийнхан сайн үйлсийн аян руу олноороо “хошуурах” болсон билээ. Тэгвэл Со гавьяат ч мөн олны жишгийг дагаж, ийнхүү сайн үйлсийн аянд нэгдлээ.


URL:

Сэтгэгдэл бичих