Киви хамтлагийн бүсгүйчүүд захиалгаар “дотоожтой” дуулна
Ангирмаа багшийнхаа үгээр гүйж явсан Киви хамтлагийн бяцхан жимснүүд боловсорч гүйцээд өөр өөрийн гэсэн өнгө төрхтэй, донж маягтайгаар урлагийн салбарт өөрсдийн гэсэн хэв маягийг үлдээж чадсан.
Уран бүтээлч, дуучин хүнд байх ёстой мэргэжлийн чадварлаг дуу хоолой тэдэнд байхгүй ч эвлэг зөөлөн ая эгшгийг эгц ширүүн, хурц загварлаг дүр төрхтэйгээ хослуулсаар гурван бүсгүйн уран бүтээлийн замнал үргэлжилсээр байгаа.
Гавихгүй хоолойтой ч уран бүтээлдээ үнэнч зүтгэсээр яваа гурван бүсгүй жилийн жилд шинэ жилийн цэнгүүн, баярын хүлээн авалт, элдэв урилга заллагад дарагдан толгой өндийх завгүй болцгоодог.
Энэ жилийн хувьд ч гурван бүсгүй маань дуудлага ихтэй байгаа бололтой юутай ч содон хувцаслалт сонгож дотоожтой микропон барихаар бэлджээ.
Азтай
эх сурвалж: www.fact.mn
URL: