Стивен Сигалын Монгол эзэгтэй “Universe best songs”-ийн Ануушийг одоо мартсан

steven-seagal

      Жил бүр уламжлал болгон зохиогддог “Гоёл” наадмын энэ жилийн шоуг зохион байгуулалт сайтай болсон гэж хэлэх хүн цөөн байгаа ч “Гоёл-2014” наадмийг чимж,  үзэгчдийн чилээг гаргасан нэгэн бүсгүй хүрэлцэн ирсэн нь алдарт жүжигчин Стивен Сигалын гэргий Б.Эрдэнэтуяа байжээ.

Цагтаа Монголын урдаа барьдаг бүжигчин байсан тэрээр харийн хүний эхнэр болон, үр  хүүхдийг нь төрүүлж олон жил урлагаасаа хөндийрсөн ч урьдын адил уян налархай, эвсэг хөдөлгөөнөөр олны нүдийг баясгасан гэнэ.

Гоо сайхан бие, эвлэг зөөлөн харцаараа эрчүүдийг зүрхийг хайлуулж явсан Д.Эрдэнэтуяа  бүсгүй маань гэрийн үйлчлэгч Ази эмэгтэйгээ секс дарамтанд оруулсан хэргээр шалгагдаж байсан жүжигчин Стивен Сигалтай-ыг дагаад явсан эх орноо орхисон одсон нь олон монгол эрчүүдийн зүрхийг шархлуулсан.

Тэдгээр эрчүүдийн нэг бол тухай үедээ л “Монгол Чан Ву” хоч зүүгээд байсан “Universe best songs” нэвтрүүлгийн хөтлөгч Анууш буюу Э.Гантулга.

Э.Гантулга одоо ч сэтгэлийнхээ гүнд Стивен Сигалтын гэргий Д.Эрдэнэтуяаг анхны хайраа гэдэгт хүлээн зөвшөөрдөг боловч энэ тухай харийн бэр маань “Би Э.Гантулгаас салаад дөрвөн жил болсны дараа одоогийн нөхөртэйгөө учирсан” хэмээн ярьжээ.

Азтай

Эх сурвалж: www.fact.mn


URL:

Сэтгэгдэл бичих