Ганцхан цомог гаргаж фэнүүдээ гомдоосон Ч.Цэлмүүний өөр нэгэн хобби

3642e5cd59de76c7big

Продюссер Рагугийн өргөмжилснөөр “Монголын шинэ поп дива” залуу хатагтай, мисс дуучин Ч.Цэлмүүн маань саяхан болж өндөрлөсөн “UBS music awards” наадамд 3 үе дамжсан судван шаргал өнгөтэй даашинзаараа гоёж олны анхаарлыг татсан.

Даашинзнаас өмнө эрхэмсэг гэхээсээ эгэл жирийн амьдралыг илүүд үздэг дуучин бүсгүйг маань 100 айлд байрлах плитаны дэлгүүрийн Өвөрмонгол эзний ганц хүүтэй суусан гэж хэсэгтээ шуугисан.

Хөлд орох дөхсөн хөөрхөн хүүгийнхээ эцгийг тэрээр “Миний нөхөр цэвэр халх эр хүн” гэж тодруулснаас хойш Алтанхайрханг Хятад хов жив намжсан.

Тэрээр сонсогч фэнүүддээ багагүй гомдоож эхний бөгөөд эцсийн ганц цомгоо гаргаж байгаагаа дуулган “Гэрлийн улирал” нэртэй бие даасан цомгоо  гаргасан бөгөөд залуу бүсгүйд уран бүтээл гэхээсээ илүүтэй түүний сонирхол, ажил мэргэжил илүү чухал гэдгээ ч харуулсан.

Мисс дуучингийн маань нууцхан мөрөөдөл компьютерийн график бөгөө кино үзэхдээ хүртэл графикийг нь хараад, битүүхэндээ  “би нэг иймэрхүү юм хийчих юм саан” гэж үнэхээр хүсдэг гэсэн.

Интернэт ертөнцөөр аялаж, компьютерийн график сонирхдог биотехнологич дуучин бүсгүйн маань харин бас нэгэн хобби нь нохой тэжээх бололтой.

Азтай

Эх сурвалж: www.fact.mn


URL:

Сэтгэгдэл бичих