Кивигийн солонгон гурав хулгайн хэрэгт холбогджээ

kiwi32

   Рок попынхон дундаа анх удаа саарал ордонд бие даасан тоглолт хийж гайхуулж байгаад “Төрийн соёрхолт” хүртээд авсан дуучин Д.Болд сүүлийн үед хулгайн хэргээр нилээдгүй маргаантай байгаа.

Хэргийн эзэн нь олдохгүй дуучин маань ч ам мөчөөгөө өгөлгүй нүүрэлдэж эхэлсэн дээрх маргааныг Дэлхийн Оюуны өмчийн байгууллагаас сүүлдээ шалгахаар болоод байх шиг.

Төрийн соёрхолттой холбоотой маргаан намжиж амжаагүй байхад бас нэг хулгайн хэрэг сөхөгдөөд ирлээ.

Энэ удаад эзэн холбогдогчоор нь Киви хамтлагийн хамгийн сүүлд гаргасан шинэхэн уран бүтээл болох үзэгчдийн таашаалд ихэд нийцэд байсан “Хайр нь арыг чинь даана” дуу.

Гэтэл үүнийгээ “хулгайлчихсан” байж таарлаа. Хайр нь арыг чинь даана” уран бүтээл нь “Зөрлөг” киноны дуугаараа олонд танигдсан дуучин “Daisy”-ийн бүтээл гэнэ.

Тухайн уран бүтээлийг “Daisy” өөрийн нөхөр Гангатайгаа хамтран бүтээсэн бөгөөд Киви хамтлагийн бүсгүйчүүд дээрх уран бүтээлийг нь яалт ч үгүй хулгайлсан талаар хэвлэлд ярьжээ.

Азтай

Эх сурвалж: www.fact.mn


URL:

Сэтгэгдэл бичих