Цахилгаан тасалснаас болж 31 настай залуу амиа алджээ
Налайхын нүүрсний амуудын цахилгааныг тасалснаас болж хүн амь алдсан хэрэг энэ сарын 4-ний өдөр гарчээ. Тодруулбал, уурхайн аманд нүүрс түүж явсан Өвөрхангай аймгийн иргэн 31 настай залуу нурангид даруулж амиа алдсан байна.
Налайхын 34 нүүрсний уурхайн амны тогийг таслах шийдвэрийг энэ сарын 2-ны өдөр нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дэд дарга М.Баасандорж гаргажээ.
Ингэхдээ цахилгаан таслах тухай анхааруулгыг иргэдэд урьдчилж мэдэгдээгүй байна. Түүний эл шийдвэрийг нутгийнхан олон хүн амьжиргаагаа залгуулдаг ажлаас нь салгаж, амь насаа алдахад хүргэлээ хэмээн үзэж буй аж. п
С.Дулам
Эх сурвалж:
URL: