Н.Наранбаатар драмын урлагаас Төрийн соёрхол хүртсэн анхны найруулагч боллоо
Улсын Драмын Эрдмийн Театрын ерөнхий найруулагч Н.Наранбаатарт өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Төрийн соёрхол цол, тэмдгээр шагналаа. Ийн тэрбээр драмын урлагаас төрийн соёрхол хүртсэн анхны найруулагч болж байгаа юм.
Н.Наранбаатар тайз, дэлгэцийн урлагт арав гаруй жил зүтгэхдээ дуучин, жүжигчин, найруулагчаар ажиллаж байгаа юм. Тэрбээр “Хар санаа, хайр сэтгэл” жүжгийн Фердинанд, “Саран хөхөө”-гийн номч түшмэл Дарма, “Атга нөж”-ийн Жамуха, “Харц хатан”-ы Ёндонд тоглож байжээ. Харин чадварлаг найруулагч болохоо “Гамлет” жүжгээр харуулсан юм. Мөн “Тэнгэрийн хүү”, “Тамгагүй төр” зэрэг бүтээлүүд түүнийх.
Харин хамгийн сүүлд “Зүүдэнд ч оромгүй явдал” киног найруулан тавьсан нь олон хүний таашаалд нийцсэн уран бүтээл болоод байгаа юм. Хамгийн отгон Төрийн соёрхолт уран бүтээлчдээ уран бүтээлийн өндөр амжилтыг хүсэн ерөөе.
URL: