Т-Батаарыг хилээр гаргасан Э.Прокопи 17 жилийн ял сонсов

Монголоос алдагдсан ‘‘Тиранозавр Батаар”-ын араг ясыг АНУ-д дуудлага худалдаанд оруулах гэж байсныг тус улсын шүүхийн шийдвэрээр манай талд хүлээлгэн өгч, өөрийн талд шилжүүлэн авсан. Гэвч Т-Батаарыг худалдахыг завдсан Эрик Прокопи гэгч давж заалдан араг ясыг Монгол руу явуулах ажлыг зогсоох гэсэн ч амжилт олоогүй юм.
Түүнийг АНУ-ын хууль, шүү- хийн байгууллагаас татвараас зайлсхийсэн хэргээр яллагдагчаар татаад байгаа аж. Энэ асуудал түүний хувьд анхных биш, өмнө нь дөрвөн ч удаа ийм хэрэг үйлдэж байжээ.
Түүнд холбогдох анхан шатны шүүх хурал хоёр сарын өмнө болсон бөгөөд АНУ-ын шүүхээс 17 жил хорих ял оноосон юм. Харин тэрбээр шүүх хурал дээр “Би Монголд нэг ч удаа очиж байгаагүй. Намайг Монголоос араг ясыг хэрхэн авч гарсныг олж тогтоо” хэмээн мэдүүлж, шүүхийн шийдвэрийн эсрэг гомдол гаргажээ.
С.Дуулим
Эх сурвалж: 

URL:

Сэтгэгдэл бичих