Намынхандаа жийгдэж, яс арьс болтолоо турсан Л.Гүндалай Улаанбаатарт нэр дэвшинэ
Намынхандаа “жийгдэж” яс арьс болтолоо турсан Л.Гүндалай Улаанбаатарт “бие даан” нэр дэвшиж Улс төрд эргэж ирж “таргална”
Намынхандаа “жийгдсэн” Л.Гүндалай нэг хэсэгтээ ор сураггүй байснаа Ардчиллын ойгоороо ил гарч ирлээ. Цагтаа цалигаж ёстой л улс төрд од болон гялалзаж явсан түүний карерийг УИХ-ын суудалтайгаа хамт дууссан хэмээн үзэж намынхан нь тоглоомоос гаргасан гэдэг.
УИХ -д ганцаарханаа ардчилсан намаа төлөөлж хэнээс ч дутахгүй дуу хоолойгоо өргөж чаддаг байсан түүний гавьяа их гэж дэмждэг хүмүүс ч их бий. Ард түмний нам байгуулж амин хувийн албан суудалд шунаж намаа хувааж явсан буруутан ч гэж үзэх хүмүүс бий.
Орон нутгийн сонгуулиар Хөвсгөл нутагтаа намаа удирдаж ялалт авбал аймгийнхаа засаг дарга болоё гэсэн түүний хүсэлтийг нь зөвшөөрөөгүйгээр барахгүй Хөвсгөл аймаг руу зүглэхийг нь хүртэл намын дарга нар нь хориглосон юм байх…
Ийнхүү Улаанбаатар дахь харшдаа “гэрийн хорионд” шахуу суугаа тэрээр Лаки төвөө түрээсэлж түүгээрээ амьдралаа залгуулан хоёр идэхгүй хоосон хонохгүй амьдарч байгаа юм байх.
Урдын гал цог нь буурч бараг 10 насаар овортой харагдаж, бие хаа нь ч хүртэл жижигсэж, богинохон хугацаанд яс арьс болтолоо турж эцсэн Гүндалайг харсан дэмжигчид нь шүүрс алдан өрөвдөж байлаа.
Аргагүй аргагүй өндөр сэнтийгээс гэнэт бууж улс төрд хэн ч биш болсон хүн сэтгэл санаагаар явчихаж гэж шивэр авир хийцгээх хүмүүс ч таарлаа.
Гэхдээ хатуу боорцог Гүндалай хүү одоо улс төрд идэвхтэй оролцохоор шийдэж хэвлэл мэдээллийнхэнд урилга илгээж үгээ дайж эхлэв бололтой.
Хүүхдийн мөнгийг санаачилсан гэдгээрээ бахархаж явдаг тэрээр улс төрөөс явах болоогүй буцаж орно хэмээн албан ёсоор мэдэгдлээ.
Тэрч байтугай ирэх сонгуульд Хөвсгөл нутагтаа биш Улаанбаатарт нэр дэвшихээр пи араа одооноос эхэлнэ гэдгээ ч нуусангүй…
Ямар ч атгуай Гүндалайдаа амжилт хүсье.
Ард түмэн сонирхолтой гишүүн Гүндалайнхаа шоуг үзэхээр хүлээж байгаа шүү…
Тоншуул
Эх сурвалж: www.bolod.mn сайт
URL: