Р.Анхням Хятадын кино урлагийн шинэ дүр төрх болжээ
Өвөрмонголчуудын бүтээсэн “Гаадаа мээрэн” кино саяхан “ТВ-9” телевизээр гарсан.
Өмнө нь БНХАУ-д жижиг үндэстний тухай кино тэр бүр амжилтанд хүрдэггүй байжээ. Харин “Гаадаа мээрэн” үүнийг эвдэж, хятад даяар шуугиан тарьсан юм.
Өмнөд хөршид “Гаадаа мээрэн”-гийн тухай кино судлаачдын уулзалт болсон байна. Киночид энэхүү бүтээлд өндөр үнэлгээ өгсөн төдийгүй “Ар Монголын жүжигчин Р.Анхням хятадын кино урлагийн түүхэнд цоо шинэ дүр төрх боллоо” гэж онцолжээ.
Өвөрмонголын түүхэн баатрын амьдралаас сэдэвлэн бүтээсэн энэхүү кинонд Р.Анхням газар нутгийнхаа төлөө нөхөртэйгөө хамт тэмцэж явсан Мудан гэгч баатарлаг эмэгтэйн дүрд тоглосон юм.
URL: