Хамгийн түгээмэл зүүдний тайлал….

zvvd jijigХүний зүүд бодит амьдрал дээр бидний мэдэрч чадаагүй эсвэл далд ухамсарт байсан зүйлүүдийг илэрхийлэх нь олонтаа байдаг. Тэгвэл зүүд судлаачдын олж тогтоосон хамгийн түгээмэл зүүднүүд ямар утга илэрхийлдэг юм бол? Хамтдаа сонирхоцгооё.
Шүд унах
Зүүд: Таны шүднүүд хорхойд идэгдэж, сулраад тэгээд бүр тэрнээс дор…унаж байна гэж зүүдлэх. Энэ зүүд таныг үнэхээр сэтгэлийн дарамтанд оруулдаг.
Утга: Бодит амьдрал дээр ичгүүрт явдлаас айх, эрх мэдлээ алдаж болохыг зөгнөдөг.
Хоцрох болон бэлтгэлгүй байх

Зүүд: Энэ төрлийн зүүдэнд та чухал уулзалт, арга хэмжээнд хоцорч байгаагаар дүрслэгдэж магадгүй. Тэгээд түүндээ ямар ч бэлтгэлгүй байх нь элбэг.
Утга: Тайлал нь тун тодорхой. Таны сургууль, ажил төрөл өөрчлөгдөхийг зөгнөж байж болзошгүй. Энэ утгаар авч үзвэл та амьдралдаа зохицуулж дийлэхээргүй шалгуураар шалгагдаж байна гэсэн утгыг мөн илэрхийлнэ.
Олон нийтийн газар бие засах
Зүүд: Энэ төрлийн зүүд нь сэтгэл зовж буй мэдрэмжтэй хамт илэрнэ. Ихэнх тохиолдолд 00-ийн өрөө хайж хайж эцэст нь олон нийтийн газар “ажлаа амжуулах”-аас өөр аргагүйд хүрч буй тухай байдаг.
Утга: Зүүд шинжээчдийн олонхийн үзэж байгаагаар ийм зүүд зүүдлэх нь та амьдралдаа ямар нэг юмнаас чөлөөлөгдөхийг хүсч байгааг илэрхийлдэг гэнэ. Олон нийтийн газар нь эргэн тойрны хүмүүс чинь задлахыг хүсч буй нууцыг ямар ч байсан мэдэх л болно гэсэн таны ухамсарыг илтгэдэг байна.
Урхинд орсон
Зүүд: Хар дарсан эдгээр зүүд үнэхээр сэтгэл санааг түгшээдэг. Ямар нэг муухай байдлаар баригдсан байхаар илэрдэг.
Утга: Бодит амьдрал дээр эргэлзээтэй, “занганд орсон” мэт сэтгэгдэл төрүүлэх үйл явдалуудыг зөгнөж байж болзошгүй. Болж буй үйл явдалаас болоод өөрийн чадвараа бүрэн ашиглаж чадахгүй болсоныг мөн илэрхийлнэ.
Үхэл
Зүүд: Хайртай хүмүүс юм уу дотны найзаа алдаж байгаагаар ихэвчлэн илэрдэг.
Утга: Зүүдэнд чинь хэн нэгэн нас барж байвал тэр хүнээс харилцаа чинь тасарч байна гэдгийг зөгнөж болзошгүй. Өөрөөр тайлбарлавал энэ нь тухайн хүнтэй ямар ч холбоогүй байж болох юм.
Хөөгдөх
Зүүд: Энэхүү хар дарсан зүүд аймаар бөгөөд ихэвчлэн олон хүн, сэтгэл мэдрэлийн өвчтэй алуурчин, мангас, өөр нууцлаг биетээр хөөгдөж байгаагаар илэрнэ.
Учир: Шинжээчдийн үзэж байгаагаар энэ төрлийн зүүд нь та бодит амьдрал дээр учрах ёстой зүйлээсээ зайлсхийж буйг илэрхийлдэг. Эсвэл таны санахыг хүсдэггүй дурсамжтай холбоотой байж болох юм. Хөөгдөж буй зүйлийнхээ эх үндэсийг мэдэх нэг боломжит арга нь зүүдэнд чинь орж буй аюултай хамгийн ихээр холбогдож болох хүн болон ямар нэг эд зүйл амьдралд чинь байгаа эсэхийг өөрөөсөө асуух юм.
Нисэх
Зүүд: Та үүлэн дундуур нисч, доор байгаа зүйлүүдийг хараад л. Дээрээс нь бусдаас давуу байдлыг мэдэрч буй мэдрэмж нэмэгдэж болно.
Утга: Энэ төрлийн зүүд нь боломжгүй зүйлийг хийх бүтээлч байдал, эрх чөлөөний мэдрэмжийг илтгэдэг. Зүгээр л гайхалтай зүүд.
Унах
Зүүд: Энэ зүүд бол дээрх Супермэнээс тэс ондоо. Газарт ойчиж, маш их айдсыг мэдэрнэ.
Утга: Бодит амьдрал дээрх сэтгэлийн түгшүүр, хяналтаа алдаж буйг илэрхийлнэ. Өөр нэг тайлбар нь ямар нэг зүйлд хаягдахтай холбоотой айдас байж болох юм. Нэг сонирхолтой зүйл дурдахад унаж буй зүүд нь үргэлж шахам унталтын эхний шатанд тохиодог байна. Энэ үед булчин татвалзаж, агшилт явагддаг. Ийм зүүд зүүдлэхэд бие чичирч, үүнээсээ болж бид сэрдэг байна.
Машин барих
Зүүд: Энэ зүүдэнд та жолооч юм уу зорчигчийн дүрээр байх ба ямар нэг хяналтгүй болсон байна. Мэдээж хэрэг адал явдалт кинонд гардаг шиг сэтгэл хөдөлгөм биш. Харин эсрэгээр аймшигтай байдлаар илэрнэ.
Утга: Энэ бол бүх насныханд тохиодог хар дарсан зүүдүүдийн нэг бөгөөд зөвхөн машин барьдаг хүмүүсээр хязгаарлагдахгүй. Бодит амьдрал дээр ямар нэг зүйлд хүчгүйдэж буйг илтгэдэг. Машин осолд орж болзошгүй нөхцөлд байдал улам ч муу байна гэсэн үг.


URL:

Сэтгэгдэл бичих