Зууны секс бэлэг тэмдэг 50 настай ч халуухнаараа /Фото/
Зууны секс бэлэг тэмдэг гэгддэг алдарт жүжигчин Моника Беллучи өнөөдөр нэгэн олон нийтийн ёслолын арга хэмжээнд хүрэлцэн ирлээ. Даруухан хэрнээ донжтой саарал өнгөтэй урт даашинзаар гоёсон сайхан хүүхнийг нас гарцаагүй дарж байгаа нь харагдаж байлаа. Гэхдээ л сайхан бүсгүй маань одоо 50 настай гэхэд ганц хоёрхон үрчлээсийг эс тооцвол хорин настнуудаас цоглог харагдаж байлаа. Дэлхийн сайхан бүсгүйчүүдийн жагсаалтын шилдэг аравт арван жилийн турш байраа алдалгүй байсаар байгаа нь тэрээр үнэхээр зууны секс бэлэг тэмдэг гэдгээ бататгасаар байгаа мэт.
АМЖИЛТ
URL: