Н.Номтойбаяр сая.доллар өгсөн үү?
Өнгөрсөн есдүгээр сард УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр хүн хутгалж, танхайрсан гэх хэргийг мандуулж, нэг хэсэг хэвлэл мэдээллийн хэрэгслээр шуугиан тарьсан билээ. Тухайн үед уг мэдээллийг эрхэм гишүүн үгүйсгэж, хоёр ч удаа хэвлэлийн хурал хийх үеэрээ “Мунзуй” хочит Г.Нямдорж намайг гүтгэж байна гэх мэдээллийг өгөөд байсан юм.Харин “Мунзуй” хочит Г.Нямдоржийн хувьд “Гишүүн танхайрсан нь үнэн. Миний найзыг хутгалсан” хэмээн Н.Номтойбаярын тухай мэдээллүүдийг дэлгээд байсан. Уг хэргийг Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэст шалгасан бөгөөд мөрдөн байцаалтын явцад УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр, түүний найз гэх “Мунзуй” хочит Г.Нямдорж нарыг хамтад нь яллагдагчаар татсан юм.
Гэвч Сүхбаатар дүүргийн прокуророос Г.Нямдоржийг яллагдагчаар татах тогтоолыг хэрэгсэхгүй болгожээ. Өөрөөр хэлбэл, түүнд холбогдох хэргийг бүрмөсөн хэрэгсэхгүй болгосон байна. Харин УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг яллагдагчаар татах асуудлыг хэвээр үлдээж, хэргийг нь үргэлжлүүлэн шалгахаар болжээ.
Дээрх үүсээд байгаа мэдээллийн талаар гишүүн Н.Номтойбаяр хамгийн сүүлд мэдээлэл хийхдээ “Г.Нямдоржтой холбоотой асуудлыг зохион байгуулалттай гэж хэлж болно. УИХ-ын гурав, Засгийн газрын нэг, хууль хяналтын байгууллагын нэр бүхий хүмүүс ч энэ асуудалтай холбоотой” хэмээн хэлж байсан удаатай. Түүнчлэн Г.Нямдоржийн зүгээс “Нэг сая ам.доллар өгвөл хутгалуулсан гэх асуудлаа намжаана” гэсэн гэлцдэг.
Эх сурвалж wikimon.mn
URL: