“A sound”-ын Тэмүүлэн “Алтан буга” ресторанд халамцуу хүүхэнд зодуулав уу?

Олны танилуудын цугладаг “Алтан буга” ресторанд есөн жорын үйл явдал өрнөдөг. “Алтан буга” рестораны эзэн нь жинхэнэ мужик учраас бидний хаанаас ч эрээд олдоггүй хайлган цайлган сэтгэлтэй урлагийн одод энд гэгээн цагаан өдрөөр ч холхилддог гэж ярилцдаг юм билээ. Өнгөрсөн ням гаригт тус “оддын чуулганд” энэ цагийн хамгийн авьяаслаг хөгжмийн зохиолчдын нэг Гангын төрсөн өдөр болж өнгөрсөн байна. Түүний эхнэр нь энгийн даруу Сараатай тун төстэй зан араншинтай гэгддэг Daizy гэдгийг хүн бүр мэднэ. Төрсөн өдрийн үйл ажиллагаа нижгэр ч гэж жигтэйхэн.

Харин шувтрагаар нь өнөөх буриадууд найр наадмын дараа зодоон цохион хийхгүй бол санаа нь амардаггүй шиг зүйл тохиолдсон юм байх. “A sound” хамтлагийн гоцлол дуучин Тэмүүлэнг санаандгүй зогсоход нь нэгэн агсан хүүхэн үсдэж орхижээ. Гайхширсан залуу дуучин “Чи яагаад байгаа юм бэ” гэхийн завдалгүй өнөөх хүүхэн түүний эмзэг эрхтэн рүү өшиглөхөд мань эрийн нүд бүлтийж, таг дуугүй гөлийсөн байна. Охидын шүтээн бантсандаа юу, аль эсвэл “би ямар нэг буруу зүйл хийж дээ” гэж бодсон уу “Би чиний дургүйг хүргэсэн бол уучлаарай” гэжээ. Харин хэтэрхий халамцуу хүүхэн тэнд цугласан зочдын яриагаар бол ахин “бүлдэгдэхэд” галзууртлаа уурссан Тэмүүлэн “гэгээн Мария” гэж орилжээ.


URL:

Сэтгэгдэл бичих