Эрдэнэсүрэнгийн хандивын мөнгийг залилжээ
Ес эхлэх дөхсөн өвлийн тэсгим хүйтэн өдрүүдэд дан гэртэй, дөрвөн нялх хүүхэдтэй өрх толгойлсон ядарсан эмэгтэй Эрдэнэсүрэн анх “NBS” телевизийн мэдээгээр гарч элэг нэгт Монголчуудаасаа тусламж хүсэж байсан.
Тэрээр тусламжийн данс нэртэй өөрийн Хаан банкны дансийг танилцуулж 4 сая орчим төгрөг цуглуулжээ. Гэтэл телевизээр дамжуулан Эрдэнэсүрэнд туслах гэсэн сайхан сэтгэлтэй Бат-Эрдэнэ гэгч залуу гарч ирээд нэг өрөө байрандаа 5 жил үнэгүй суулгах тухай ярьж удалгүй дүү Батхуяг гэгчийгээ явуулжээ.
Гэтэл хүний зовлонгоор залилан хийж явсан Батхуяг гэгч нь Эрдэнсүрэнгийн дансанд цугларсан мөнгийг завшиж дээр болоогүй орон гэрийг нь мэдэж авчихаад утсаар дарамталж сүрдүүлжээ. Цөвүүн цагт хүний чанар муудсан гэдгийн жишээ л энэ байх.
Азтай
эх сурвалж: www.fact.mn
URL: