МАН-ынхан бизнес эрхлэгчтэй уулзаж байна

e468df46e9c68524originalМонголын улстөрийн ууган хүчин МАН-ынхан өнөөдөр бизнесийнхэнтэй уулзаж, тэдний санаа бодлыг сонсч байна. Тэд бизнесмэнүүдийн саналыг цахим хуудсаараа дамжуулан авах тухайгаа зарлаж “Бизнес эрхлэгчдээ валютын өсөлтөөс хамгаална” гэж байсны дагуу энэхүү уулзалт болж буй. Улс орны эдийн засаг уруудаж байгаа хүнд үед хамгийн чухал уулзалтын нэг энэ бөгөөд улстөрийн намууд төдийгүй эрх баригчид ч ийнхүү бизнес эрхлэгчдийнхээ санаа бодлыг сонсч байх нь зүйтэй гэдэг сануулгыг сайтар өгөв бололтой.

 

Энэхүү нээлттэй хуралд  жижиг, дунд бизнес эрхлэгчид болон үндэсний томоохон аж ахуйн нэгжийн 800 орчим төлөөлөл  оролцож байгаа бөгөөд “Бизнес эрхлэгчдэд тулгамдаж буй асуудлууд, түүнийг хамтран шийдвэрлэх арга зам” сэдвээр МАН-ын дарга М.Энхболд илтгэл тавьсан юм. Түүнчлэн эдийн засаг, бизнесийн тулгамдсан зарим асуудлаар УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүд мэдээлэл хийж бизнес эрхлэгчдийн үгийг нээлттэй сонсож байгааг бизнес эрхлэгчид төдийгүй иргэд сайшаан дэмжиж байна.


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих