Страусс-Кан бэлгийн хүчирхийллийн хоёр дахь үйлдлээрээ улс төрийн карьераа “аборт”-нд орууллаа

Эр хүн гэдэг од ч бай мод ч бай уудаг, унждаг хоёр улаан хоолойноосоо болж асуудалд ордог нь бичигдээгүй боловч дэлхий нийтийн хууль болсон гэлтэй. Энэ явдал өнгөрсөн долоо хоногийн дуулианы эзэн Страусс-Канын хүчингийн хэргээр нотлогдох мэт. Ер нь бол од ч бай, улс төрч бай эр хүн л болсон хойно хувийн амьдрал, хувь хүний ашиг сонирхол байх нь ойлгомжтой. Гагцхүү түүнийгээ хаана хэрхэн илэрхийлэх нь унах өгсөхийн шалгуур болох нь тодорхой аж. Өнгөрсөнд одоогийн МУ-ын ерөнхийлөгч АН-ын дарга байхдаа манайдаа өндөр зэрэглэлийн нэгэн нийтийн саунаар үйлчлүүлж, эрхтэнийхээ хэмжээгээр онигоонд ороод амжиж билээ. Уг нь бол Ц.Элбэгдорж гэдэг иргэн хууль зөрчөөгүй л бол луувангаа иднэ үү, саундаа сууна уу хамаагүй л дээ. Гэтэл тэр хүн Монгол улсыг тэргүүлээд зогсохгүй дэлхийд Монголыг хэн бэ гэдгийн илэрхийлэл болох хүн нийтийн саунд бүхнээ дэлгээд явж болдоггүй гэдэг заагийг давчихсанд л хамаг хэргийн учир оршиж байсан юм. Чухам эрхэм ерөнхийлөгч хүүхэн чангаагаагүй учраас тэгсгээд намжиж билээ.
Харин энэ долоо хоногт дэлхий нийтээрээ Олон Улсын Валютын сангийн ерөнхийлөгч, Францын эдийн засагч, хуульч, улс төрч, Доминик Страусс-Канын унждаг улаанаас үүдэлтэй хүчингийн гэх хэргийн явцаар амьсгалж таарах нь. Зүгээр ч нэг амьсгалахгүй жинхэнэ хүчиндэгч үү, хүчинд автаж хүчиндэгч болсон уу гэдгийг харах хувьтай хүмүүс болох нь. Сүүлийн хорин жилийн циклд гараагүй эротик дуулиан энэ болж байгаа юм.
Өөрөөр хэлбэл нэлээд хэдэн жилийн өмнө АНУ-ын ерөнхийлөгч асан Билл Клинтоны амрагийн явдал дэлхий нийтийг жинхэнэ дуулианд автуулж байсан нь санаанд оров. Тухайн үед ноён Билл өөрийн нарийн бичиг гэх Моника Левинскийтэй нууц амрагийн холбоотой байсан нь азаартаж байлаа. Хичнээн үгүйсгээд ч нэмэрийг олоогүй юм даг. Өнөөх нууц хатагтайн даашинзнаас Биллийн үрийн шингэн илэрч балраагүй юу. Тэгээд Биллийн эрхтэний хэмжээг дэлхий нийтээрээ мэддэг болж билээ. Харин хатагтай Клинтон ухаалгаар гэр бүлээ төдийгүй нөхрийнхөө карьерыг аварч, АНУ-ын ерөнхийлөгчөөр дахин 4 жил ажиллуулж чадаж байв. Тухайн үед өрсөлдөгч нь Биллийг Моникатай хүчээр нэг оронд оруулаад хөдлүүлээд, үрийн шингэн ялгаруулуулаад Моникагийн даашинзанд наасан болж таарсан. Нөгөөх Моника бөгснийхөө явдлыг дэлгэснийхээ ачаар дэлхий нийтэд танил болж, Биллтэй өрсөлдөгчийнх нь хүчээр амрагласан түүхээрээ ном хүртэл гаргаж байсан бодит түүх байна.
Харин энэ удаад ОУВС-ийн ерөнхийлөгч Францын эдийн засагч, хуульч, улс төрч, Доминик Страусс-Канын эрин үе эхлэв. Тэрээр Нью-Йорк хотын Софител нэртэй люкс зочид буудлын үйлчлэгч, 32 настай эмэгтэйг хүчирхийлэх гэж оролдсон гэнэ. Үйлчлэгч эмэгтэй түүний өрөөнд цэвэрлэгээ хийхээр орж ирэхэд нь Стаусс-Кан угаалгын өрөөнөөс чармай нүцгэн гарч ирээд шууд л барьж аваад дур хүслээ хангах гэж оролдон, хувцас хунарыг нь уран биед нь шалбархай үүсгэсэн гэнэ. Өнөөх үйлчлэгч тусламж дуудахаар оролдох мөчид Стаусс-Кан хоногийн 3000 ам.долларын үнэтэй тансаг өрөөнөөсөө ухаан жолоогүй сүүлээ хавчин зугтаж, Жон Кеннедигийн нисэх буудлаас Парис руу хөөрөх гэж байгаад энгийн хувцастай хоёр цагдаад баривчлагдсан юм байх. Тэрээр сандран зугтахдаа гар утас зэргээ буудалд мартсан нь томоохон “нээнтэг” болж байгаа сурагтай. Гэтэл ноён Страусс-Каныг тухайн хүчингийн хэрэг гарсан гэх үед бизнес уулзалт хийж байсан гэж өмгөөлөгчид нь “залж” байгаа бололтой. Түүний эхнэр нөхрөө хүчин хийх ёс суртахуунгүй хэмээн мэдэгдэж, 1 сая долларын барьцаагаар суллуулахыг хүсээд бараагүй байна. Учир нь Страусс-Каныг шүүх хурал хэдийн эхэлсэн бөгөөд үйлчлэгч эмэгтэйн бие дээрх шалбархайнаас ДНК-ийн шинжилгээ авч, ирэх Баасан гарагт хариу гарахыг хүлээж байгаа юм гэнэ.
Одоо 62 настай Страусс-Каны бүрэн эрхийн хугацаа ирэх жил дуусах байсан бөгөөд хэрэв үйлчлэгч эмэгтэйг хүчирхийлэх гэж оролдсон нь нотлогдвол дэлхийн нэр хүндтэй байгууллага Олон улсын валютын сан онигоонд орох нь дамжиггүй болов. Үүний үрээр Францчууд дэлхий нийтийн өмнө нүүрээ хийх газаргүй болов бололтой. Хэрэв Страусс-Кан энэ удаагийнхаа бэлгийн дур хүслээ дарчихсансан бол дараа жилийн Францын ерөнхийлөгчийн сонгуульд Социалист намаас нэр дэвших нь тодорхой, ялах магадлал ч өндөр байлаа. Одоогийн ерөнхийлөгч Николас Саркози ч түүнээс жийрхэж байгаагаа нуудаггүй байсан. Харин ноён Страусс-Каны энэ үйлдэл анхных биш гэдэг нь 2008 онд Олон улсын валютын сангийн ажилтан эдийн засагч эмэгтэйтэй бэлгийн харьцаатай байсан нь батлагдсан түүхээр нотлогдож байгаа аж. Мэдээж албан тушаал, эрх мэдлээрээ түрүй барьж, ажилтан эмэгтэйгээ бэлгийн дарамтанд оруулаагүй гэдгээ нотлуулж, уучлалт гуйгаад өнгөрч байсан овоо гар юм байх. Ямар нэг байдлаар хүчиндэгч болохгүй ч түүний нэр хүнд огцом унасаар байх нь нэгэнт тодорхой боллоо. Өөрөөр хэлбэл ноён Страус-Кан өөрийнхөө карьертаа өөрөө “аборт” хийчихлээ. Том хүмүүс том тоглож, нээнтэгээс гарна биз. Харин үүнтэй ижил хэрэг манайд нэг иймрэхүү хэрэг гараад яаж төгссөнийг хальт сөхье.
Авилгатай Тэмцэх Газрын Мөрдөн байцаах хэлтсийн дарга асан Э.Амарбат гэгч хүчингийн хэргийн үйлдэгч болсон нь саяхан. Тэрээр өмгөөлөгч Ганчимэг гэгчийг УИД-ийн арын байранд хөлсөлж авсан сууцандаа аваачиж, хүчирхийлэх гэж оролдон, богино хэмжээний порно кино шиг үйл явлыг өрнүүлсөн гэдэг юм билээ. Хамгийн сонирхолтой нь нөгөөх хүчиндүүлэгч эмэгтэй нь удаа дараа энэ тэндэхийн боссонцоруудад хүчиндуулдэг азгүй юм байх. Өнөөхийг нь МУ-ын УИХ-ын гишүүн нь улс төржүүлээд олонд зарлаад, хүчиндэж байхад нь хажууд нь лааг нь бариад зогсож байсан хүн шиг л ярьж байсан шүү дээ. Гэтэл хүчиндэгч гэгч Э.Амарбат нь өөрийгөө буруугүй гэхээс өөрийг хийж чадалгүй олны нүднээс нуугдаж, дарга нь өнгөц шалтгаанаар тушаал бууруулж, чагнах хэрэгслээр хянасныхаа ачаар аавынд морилоод дуусах дээрээ тулж байгаа юм.
Уншигч та эндээс жижиг үндэстний хүчингийн хэрэг, томчуулын факт хэрхэн шийдэгддэг жишгийн ялгааг анзаарч байгаа байх. Ямартай ч бид энэ бүгдийн гэрч нь болж, түүхээ бүтээлцээр байх нь.
Бэлгийн хүчирхийлэл үйлдэгчид цаашид улс төрийн болон бусад карьераа үүрд алддаг соёлт ертөнцийн жишиг нэг мөр тогтох уу, эсвэл бусармаг үйлдлийг ердийн зүйл мэт хүлээн авдаг бурангуй нийгмийн сэтгэлгээ оршсоор байх уу гэдгийг ажиглах боломж бидэнд олдож байна.
Э.Болор www.shuum.mn

URL:

Сэтгэгдэл бичих