Хуурамч ардчилал бол бизнес

Нэг сэтгүүлч www.мэдээ.мн хуудсан дээр ингэж бичиж:
“…Хэвлэл мэдээлэл бол Бизнес юм.”
Мөн Жозеф Пүлитцер (Joseph Pulitzer)- ийн үгийг дурсаж:
“Ардчиллын үрийг тарихдаа, эхлээд чөлөөт хэвлэлийн үрийг суулга.”
Энэ бол ардчилсан нийгмийн үндсэн зарчим юм гэнэ. Тэгэхээр энгийн логикоор ойлгоход нөгөө мундаг “ардчилал” чинь зүгээр л бизнес юм байна. Тэр нь ч манайд бүрэн утгаараа хэрэгжиж байна. Монголын өнөөдрийн сэтгүүлчдийн ихэнх нь чадваргүй боловч энэ удаа сохроор яг таачлаа…Тэгвэл манай ”ардчилал” гэдгийг өнгөц харцгаая.
Үсрэнгүй хөгжил буюу Ардчиллын үлгэр жишээ улс
ТВ байгуулж, сонин гаргаж , вэб хуудас ажиллуулж энэ мэдээллийн хэрэгслүүдээ ашиглахын тулд дундаж сэтгүүлчдийн арми хөлсөлсөн далд эзэдтэй компаниуд, өдрийн 24 цаг тасралтгүйгээр, ядарсан ард түмний бодолд нөлөөлж, юм ойлгож чадахаа больсон мулгуу тархийг нь байнгын үйлдлээр угааж байна.
Дээр нь яг Манжийн үед ард түмнийг хуурч байсан шиг, анхаарлыг нь сарниулан, зовлонг нь мартагнуулах зорилготой тэмдэглэдэг олон баяр наадам цэнгэл, амралт ойн өдрүүд нэмэгдэн үргэлжилсээр.
Энэ бүхэн худал хийсвэр. Харин нүүрс, янхан хоёр экспортолж байгаа нь Монгол улсын үнэн. Ямар сайндаа Хятад улс үндэстний төв ТВ-рээ …Хятад улс өөрийн нутаг дахь Монголын биеэ үнэлэгчдийг цөөлөх бодлого явуулна гэж мэдээлж байхав. Нэгэнтээ Өвөр Монголчууд “Танай залуус яаж эхнэр авдаг байна. Охид чинь биеэ үнэлдэг юм биш үү?” гэж гайхан асуусан гэдэг. Тэр нөхөд Монгол Улсын бүх эмэгтэйчүүдийг биеэ үнэлэгч мэтээр ойлгодог юм шиг байна лээ.
Гэтэл сүүлийн үед гадаадын болон дотоод хэвлэлээр байнга Монгол улс дэвжиж байна, тэддүгээр байранд орлоо, дэндүү хөгжиж байна, эдийн засгийн үсрэнгүй, байж боломгүй дэвшил гэх итгэхэд хэцүү мэдээллүүд ар араасаа хөвөрсөөр.
Барууныхан, Монголд ардчилал жинхэнэ утгараа хэрэгжиж байна. Энэ улсаас үлгэр авцгаа гэж улайм цайм бодит үнэнийг гуйвуулан сурталчилж байна. Бүр НҮБ-ын дарга асан Коффи Аннан энэ оны Давосын эдийн засгийн чуулган дээр “…Та бүхэн Монголыг хар. Монголын туршлага бидэнд хамгийн хэрэгтэй. Арабын орнуудыг Монголруу хараасай гэж би бодож байна” гэж хэлэв.
Европын нөлөө бүхий улс төрч Германы канцлер А.Меркел бас Киргиз улсад, Монголыг дуурайж хөгжихийг зөвлөж байх юм. Эд мөн л Монгол улсыг Демократия гэсэн сайхан нэрийн доор цөлмөсөн шигээ бусад байгалийн баялагтай эсвэл геоулстөрийн ашигтай байрлалтай орнуудад ардчилал гэдэг “сайхан” үлгэрийг ярьж өгөн хөмрүүлхийг завдаж байна.
Эдний тулгасан тоглоомын дүрмийн дагуу, ямарч хөгжил байхгүй, хоосон эрх чөлөө, бүх юм зөвшөөрөх чөлөөт зах зээл гэсэн замбараагүй байдлаар өөрсдийгөө сөнөөж байгаа Монгол улс, зэргэлдээ ойр улсууд руу “үлгэр жишээ Монгол ардчиллыг” экспортолж, Киргизстан, Тажикистан Бирм зэрэг улсыг нохойн замаар араасаа оруулж баллаж хаях, их нүгэл үйлдэх эхлэлүүд хэдийнэ тавигджээ.
Бодит байдал
Өнөөдрийн Монгол бол…Есөн жорын нам, зүүн баруун үзэл, хямрал, байнгийн өдөр бүр нэмэгдэж байдаг үнэ, гамшгийн хэмжээнд хүрсэн хортой амьдрах орчин, хахууль, ядуурал, архидалт, замбараагаа алдсан охид хүүхнүүдийн бие үнэлэлт, хүний наймаа, хүүхдийн хөдөлмөр, хогны хүмүүс, гэр бүл салалт, мухар сүсэг, бөө, дэлхий ертөнцийн бүх шашин, баян ядуугийн ялгарал дээрэлхэл, уур бухимдал, мөнгөний төлөө юу ч хийхээс буцахгүй харгис бүдүүлэг, хэзээ ч хаана ч үхэж магадгүй хатуу харанхуй зэрлэг нийгэм.
”Хөгийн сөнөж байгаа улс, энд тайван амьдарч амьд явах арга алга!” “Би эндээс яаж явах уу?” “Бид хулгайч луйварчдаар удирдуулж байна!” Ийм үгс сонсогдоно.
Хүчирхийлийн хамгийн их үхэл авчирдаг хэлбэр бол Ядуурал юм гэж Махатма Ганди хэлсэн байдаг…нээрээ ямарч дайнаас дутахгүйгээр өдөр бүр Монгол хүн үхэж байна.
Амиа гутран хорлож , ядуурлаас болж бид мөнгө хайн нэг нэгнээ алж байна.
Тийм… хүн болгон мэдэж байгаа бид өөрсдөө сонгосон (сонгуулийн машин хэрэглэснээс хойш бид өөрсдөө гэдэг нь маш эргэлзээтэй болсон) гэмт этгээдүүдийн бөгнөрлөөр удирдуулж байгаа.
Хэн нэгэн “Тэгвэл бүгдээрээ сонгуульд оролцохгүй байя л даа” гэхэд, нөгөөх нь “Тэгсэнч юуч өөрчлөгдөхгүй ээ” гэж хариулна. Яг үүнд л гол асуудал байгаа юм.
Энэ өөрчлөлт хийх чадваргүй, итгэлгүй, энэ идэвхгүй арчаагүй хүлцэнгүй хандлага . Дээр нь хоосон хөндий, тархины харанхуйлал ноёрхсон ёс суртахууны доройтолтой орчин, энэ бүх ойлгомжгүй буруу байдлийг бий болгож байна. Энгийн үгээр тайлбарлавал…Би өөрөө өөртөө хор учруулж байна, гэхдээ өөр хувилбар байхгүй учир би энэнийг давтан, дахин өөртөө хор хийнэ гэдэгтэй нэгэн ижил юм.
Яаг ийм байдалтай … өөрөө сонгохгүй ч гэсэн бусад нь сонгоод, Асуудал хэвээрээ үлдэн, өөрчлөгдөхгүй 23 жил ургэлжилжээ . Гэхдээ байдал улам дордсоор…Амар биш амьдралд цөхрөн нухлуулсан монголчууд мөнгөний төлөө бор хоногоо өнгөрөөн, нийтээрээ уур уцаартай ноход мэт хоорондоо талцаж хэмлэлдэн уралцах нь улам нэмэгдсээр.
Төрийн ордноос бол тэд, ард түмэн нийтийн эрх ашгийн төлөө хоорондо зохион байгуулалтанд орж нэгдэхээ мэдэхгүй, харин эсрэгээр яаж “алалцаж” байгааг баясгалантайгар ажиглаж байна.
Хэрэв ганцхан уулзвар дээр машинтайгаа бид “бүгд тэгэж байгаа юм чинь“ гэж адил зэрэг дайрцгаавал, эцэстээ бүгдийнх нь гэртээ харих цаг л уртасдаг шиг байдал үүсээд байна.
”Яагаад гэвэл бүгд л тэгэж байна” гээд гэмт этгээдүүдийг бид дахин дахин сонговол эцэст нь бид өөрсдөө тэдэн шигээ гэмт хэрэгтэн болно.
Шалтгаан нь их амархан, миний сонгосон, саналийг минь авсан хүн биднийг төлөөлдөг “ардчилал” гэдэг юмны үед бид амьдарч байна. Жишээ нь : Парламент уух усийг хувьчлах шийдвэр гаргавал, энэ шийдвэрийг таний л нэрийн өмнөөс сонгосон хүн чин гаргаж…тэгснээрээ Та хүн төрөлхтний хамгийн чухал бүтээдхүүнийг, чөлөөтэй хэрэглэх боломжгүй болгох гэмт үйлдэлд хамтран оролцож байна гэсэн үг юм.
Сонин нь тэр хувьчлалаас Чи, өчүүхэн ч ашиг өөртөө олохгүй, харин эсрэгээр Чи өөрөө тэр эзэнд нь баяжихад нь туслаж уух усаа, алтны адил худалдан авч ууна. Та боддоо, таны сонгосон хүн танийг төлөөлж таний хүслийг биелүүлэх байтал, эсрэгээр сонгогдсон хугацааны туршид чамд хор хүргэж байна гээд.
Монгол маягийн төрийн ажил
Дарга гэх сэтэр зүүхийн төлөө, улстөр галзуурч байгаа энэ үед хэн нэгний хатгаасаар л дарга цэргийг томилдог болоод байгаа. Түүний мэдлэгтэй мэдлэггүй, болосролтой боловсролгүй , удирдах чадвартай чадваргүй, салбараа мэддэг мэддэггүй нь хамаа байхгүй. Ерөөс хэн хаана очвол хэний эрх ашиг дэмжигдэхээр байна тэр л сценарийн дагуу бүх томилгоо тавигдана.
Ялангуяа энэ Засгийн Газрын үед дэндэж байна. Өнөөдрийн УИХ-ын гишүүд бүгдээрээ бүхнийг мэдэж телевизийн өмнө ший үзэгдэл тоглож чалчих юм. Суугаад бич гэхэд юу ч гараас нь гарахгүй. Чадваргүй, хоосон мөртлөө том том ярина, мэдэхгүй юм гэж байхгүй. Дэд сайд нөгөө сайдтайгаа муудалцаад л… үнэн мөнийг шүүлгүүлнээ гэж ард түмэндээ ханддаг. Жижиг асуудлаа ч шийдчих чадваргүй учир байсхийгээд л ховлож байгаа мэт хэвлэлийн бага хурал хийсэн ч үр дүн маш муутай.
Яагаад гэвэл, хэн нь үнэн, эсвэл худал яриад байгааг үзэгч олон үнэндээ ялгах чадваргуй болохоор ойлгохгүй, таавар болон үлдэнэ. Тэр нь жирийн олонд хэцүү санагддаг, яагаад гэвэл тэртэй тэрэнгүй бөөн ахуйн асуудалтай, амьдралаа яая даа гэж яваа хүмүүс хэсэгтээ хуваагдаж хэрэлдэж байгаад , сүүлдээ улс төр гэхээр залхаад зугтдаг болсон… Энэ бүгдийг харж байгаа гадаадынхан дотроо инээдээ барьж ядан, харин гаднаа бол “энэ ч харин жинхэнэ үлгэр жишээ эрх чөлөө, хүний эрх ардчилал байна шүү” гэж хөөргөн байгалын баялгийг нь үргэлжлүүлэн хамж байна.
Хуучин соц. нийгмийн үед НҮБ-с жил бүр дэлхийн улс орнуудыг хөгжлийн түвшингээр нь байр эзлүүлдэг хөгжилийн индексийн жагсаалт гэж байдаг байсан. Одоо ч энэ жагсаалтаа жил бүр гаргадаг. Үүгээр монгол улс 1989 онд дэлхийн 196 орноос 88-д жагсаж байсан. Гэтэл сүүлийн хэдэн жил байнга 160-170 хооронд байр эзэлж хар африкчуудтай урд хойно орон уралдаж байна. Өөрөөр хэлбэл ардчилал бидэнд хөгжил дэвшил авчирсан уу, агуу их ухралт авчирсан уу гэдэг энэ хөгжлийн жагсаалтаас тодорхой харагддаг.
Хүсэл
Бусад улсад бол Төр жинхэнэ утгаараа инститүт, манайх шиг алиа шог үзэгдэл биш, харин өөрөө буруу зөрүүгээ цэвэрлэж засаж ажилладаг цаг мэт механизм. Шат дараалсан зайгүй хяналт хариуцлагтай. Болохгүйгий нь дор нь зогсоож, дараагийн эд ангиар сольдог. Тийм болохоор жирийн хэвийн үйл ажиллагаанд нь ард түмэн оролцох шардлагагүй, тэр бүхнийг мэдэж учрыг олох хэрэггүй… яагаад гэвэл тэд буруу юм бараг гарахгүй гэсэн итгэлтэй байдаг. Төр нь алдаа бага гаргадаг Томас Нобс-ийн “Левитан” номонд бичсэн шиг амьд организм мэт болсон байдаг.
Монголчуудын хязгаар харагдахгүй байгаа энэ их тэвчээр нь алдарч, доромжлуулж байгаагаа зогсоож, хүлцэнгүй мал мэт яах вэ гэж хүлээлгүй , үнэн буруу, хар цагаанаа ялган салгаж харах хэрэгтэй юм.
Юмны үнэн худлыг харах чадвартай, бусад улсын хөгжлийг харж мэдэрч, тэндээ боловсрол эзэмшсэн оюунлаг хүчтэй Монгол хүмүүс аль хэдийн бэлтгэгдсэн. Тэд хүлээж , ажиглаж, анхааралтай харж байна. Энэ 3-4 удаа сонгогдож худал, чадваргүй хүсэлгүй, бодолгүй хуучны нэг ч хүнээр энэ Улсыг дахиж удирдуулмааргүй байна.
Бүх нутгийн 30 хувийг хамарсан энэ лиценц нэртэй булаалт, байгал орчны сүйтгэл, үндэстний баялагийн дээрэмдэлтийг бүгдийг нь хүчингүй болгож. Гадны болон дотны дайсан компаниудыг орон нутгаас хөөж гаргах хэрэгтэй байна.
Бүх шатанд хулгай хийлтийг болиулж, тэртэй тэрэнгүй аль ч салбарт болж байгаа юм байхгүй болохоор 23 жилийн турш балчиг намгаа ярьсан гомдоллоо зогсоож, хэлдэг биш, хийдэг цаг ирсэн.
Монголчууд сахилга баттай байж, хариуцлага гэдгийг таньж, нэг нэгэндээ буруу зүйлийг эсэргүүцэн шаардлага тавьдаг болсоноор “боломжгүй” гэх нийгэм сайн тал руу өөрчлөгдөн эрүүлжигднээ. Үнэн мэдээлэл хүргэх үүрэгтэй, чадвартай сэтгүүлчидтэй, таарах хуультай, эрх чөлөө, хүний эрх гэдэг нэрийн доор дуртайгаа хийж дунд чөмгөөрөө жиргэдэг биш. Чадаж байгаа юманд арга байхгүй гэдэг шиг биш харин энэ бол зөв, энэ бол буруу гэдгээ мэддэг, хэрэгжүүлдэг нийгмийг хүсэж байна.
Ард түмэн өдөр хоногоо тоолон, голоо зогоон үхлээ хүлээн мөлхөх биш, жинхэнэ утгаараа МОНГОЛ ХҮН гэж нэр төртэй амьдармаар байна.
Монголчууд ардчилалд биш харин дээрэм тонуулын, ашиг хонжоо-мөнгө бизнес гэдэг боолын системд торлогдсоноо ойлгож… Одоо боллоо…гэсэн уухай хэзээ сонсогдох бол?
http://sonin.mn/news/politics-economy/22494

URL:

Сэтгэгдэл бичих