Хүн зоддог дарга нарын цалинтай нь тооцно
Гаалийн ерөнхий газрын дарга О.Ганбат нь албан үүргээ удаа дараа хангалтгүй биелүүлсэн, харин Гадаадын иргэн харъяатын асуудал эрхлэх газрын дарга Б.Пүрэвдорж нь сахилгын зөрчил гаргасан учир Засгийн газрын хуралдаанаар албан тушаалын цалинг 20 хувь бууруулах сахилгын шийтгэл ногдуулсан байна.
Тэрээр Б.Пүрэвдорж нь Үндэсний агаарын тээвэрлэгч “Aero Mongolia” компанийн ажилтныг зодож, албан тушаалын давуу байдлаа ашиглан, зүй бус авирлаж танхайрсан билээ.
Ж.ЦАЦРАЛ
ЭХ СУРВАЛЖ: WWW.FACT.MN
URL: