Пол Уокерыг аврах боломжтой байжээ
Холливудын нэрт жүжигчин Пол Уокер золгүй явдлаар нас бараад бараг нэг долоон хоног болж байхад хүмүүс түүний осолдсон газар амьд цэцгийн баглаа барин очсоор байгаа аж. “Галзуу хурд” киноны од жүжигчний унаж явсан машин замын дэргэд шатсан бөгөөд тэр орчим баглаа цэцэг, зөөлөн тоглоом болон хагацлын үгс бүхий зургуудаар битүү болжээ. Шүтэн бишрэгчид нь тэнд олон тооны лаа асаасан бөгөөд тоглоомон машинуудыг тавьцгаасан гэнэ.Учир нь, Пол машины уралдааны тухай өгүүлсэн цуврал кинонуудад тоглон алдаршсан нэгэн бөгөөд өөрөө ч амьдрал дээр хурдалж давхих дуртай нэгэн байсан юм. Хувь заяаны тохиолоор чухам хурд л түүнийг үгүй хийжээ.Америкийн шүүх эмнэлгийн шинжээчид задлан шинжилгээний хариуг гаргасан байна. Уокер найзтайгаа хамт өндөр хурдтай давхиж яваад айхтар осолд орсны дараа амьд байсан гэнэ. Харин найз Рожер нь газар дээрээ нас баржээ. Гэтэл Пол хүнд бэртэл авсан ч гэлээ ослын дараа амьсгалж байсан аж. Тэрбээр машин нь шатаж эхэлснээр амьд үлдэх боломжгүй болов. Тэрбээр амьда
URL: