Чингис хааны гэрэгэ НҮБ-д Нобелийн шагналтай зэрэгцэн заларлаа

Вена дахь НҮБ-ын гол зааланд  олон улсын дурсгалын бэлгийн тоо нэгээр нэмэгдлээ.
Монгол Улсын Засгийн газараас дурсгал болгон НҮБ-д бэлэглэсэн Чингэс хааны үеэс уламжлагдан ирсэн “гэрэгэ”-г  НҮБ-ын Вена дахь төвийн гол танхимд хүндэтгэлтэйгээр заллаа.

Уг ёслолын ажилгааг нээж НҮБ-ын Вена дахь салбарын Ерөнхий захирал Ю.Федотов болон Монгол Улсаас Австри улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд, Байнгын төлөөлөгч Ж.Энхсайхан нар үг хэллээ.

Байнгын төлөөлөгч Ж.Энхсайхан хэлсэн үгэндээ “Энэ жил Монголын тулгар төр байгуулагдсаны 2220 жилийн ой, Үндэсний эрх чөлөө,  тусгаар тогтнолоо сэргээн тогтоосны 100 жилийн ой, Монгол Улс НҮБ-д гишүүнээр элссэний 50 жил зэрэг түүхт ой давхцан тохиож буйг онцлон тэмдэглэлээ. Мөн олон зууны  өмнө  бидний хэрэглэж байсан энэхүү “гэрэгэ” нь монгол иргэд бидний бахархал бөгөөд өнөөдрөөс эхлэн НҮБ-ын энэ хүндэт байранд байрласнаар НҮБ-ын гишүүн орнуудын бахархал болж байна” гэв.

НҮБ-ын гол зааланд байрлаж буй “гэрэгэ” нь НҮБ-ын нобелийн шагналын хажууд зэрэгцэн байрлаж, эртний өвөг дээдсийн их түүхийг илтгэн харуулж энэ танхимд өнөөдрөөс эхлэн байнга байрлах боллоо.


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих