МАХИМ Сэтгүүлд Цонжин Болдогийн Талаар

Эрчүүдэд зориулсан сэтгүүлүүдээс хамгийн алдартай нь болох МАХИМ сэтгүүлийн энэ оны хамгийн сүүлчийн дугаар буюу 2011 оны нэгдүгээр сарын дугаарт дэлхий дээр байдаг олонд танил болсон хөшөө цогцолборуудаас Цонжин болдогт босгосон Чингис Хааны хөшөө, Английн Лондон хотод буй Памела Андерсоны хөшөө, Серб улсад босгосон Жоны Деппийн хөшөө зэрэг 5 хөшөө дурсгалыг онцгойлон нэрлсэсэн байна.

Харамсалтай нь эдгээр таван хөшөө цогцолборыг авч үзэхдээ “очиж үзээд байх шаардлагагүй таван хөшөө” хэмээсэн бөгөөд эдгээр таваас хамгийн эхэнд нь манай улсын нийслэл хотоос холгүй орших Цонжин болдог-т баригдаж буй Чингис Хааны хөшөөт цогцолборыг дурджээ.

Махим-д бичихдээ Цонжин болдогийн хөшөөт цогцолбор нь хараахан баригдаж дуусаагүй байгаа ба нүүдэлчидийн амьдралыг үзэн сонирхож адууны мах идэх боломжтой газар болно хэмээгээд харин жуулчид зам муруйн очих шаардлага огт үгүй. Тэр их өндөр том сүрлэг хөшөөн дотор нь ороод цахилгаан шатаар дээш өгсч орой дээр нь гарахад маш хүйтэн байдаг тиймээс тэрийг очиж үзээд байх сонин биш гэсэн шалтгааныг заажээ.

Нэг талаас МАХИМ сэтгүүлээс Цонжин болдогийн цогцолборыг муулсан мэт боловч үнэндээ энэ нь манайхны хэлдэгээр сайхан үнэгүй “реклам” болж Цонжин болдогийг дэлхий даяар сайтар сурталчлаад өгсөн аж. Мэдээж энэ шүүмжлэлээс манайхан сургамж авч цогцолборыг зорин ирсэн жуулчидыг хэрхэн ая тухтай байлгах талаас нь нарийвчлан тунгаан бодно бизээ.

Дэлхий дээр байдаг аль олон хөшөө цогцолборыг тоолж барахав, нэртэй сэтгүүлд нэр, зургаа гаргаад авдаг нь Цонжин болдогийн хувьд ихэд завшаан мэт. Бичлэгээс харахад Цонжин болдогийн талаар тэнд өөрийн биеэр очиж үзсэн хүн нийтлэл бичсэн нь илт байв. Цогцолбороо барайд дууссан хойно нь ирээд үз, шал өөр байх болно хэмээн урьчихвал буруудахгүй боловуу хэмээн найдаж байна.


URL:

Сэтгэгдэл бичих