Д.Болдыг Оюуны өмчийн газар шалгана

45“Music video awards” наадмаас “Би дурламаар байна” дуугаараа шагнал хүртсэн Төрийн соёрхолт дуучин Д.Болд оюуны өмчийн хулгай хийсэн гэдэг шалтгаанаар олны хэл ам дагуулж, энэ дагуу Оюуны өмчийн газар шалгахаар болжээ. Тэрбээр өөрийгөө буруугүй хэмээн тайлбар өгсөн. Харин “Клипийг 15 сая төгрөгөөр хийлгэсэн, “DOZ” энтертайнментийн захирал Д.Доржсүрэн хариуцлага хүлээх ёстой.

Тэгээд ч ийм шагнал авлаа гээд надад нэг их тус нэмэр болоод нөлөөлөөд байх юмгүй шүү дээ. Хөөрхий дөө, буцаагаад өгсөн ч яалаа” гэсэн утгатай зүйлийг твиттертээ бичиж, бүүр ч ихээр олны шүүмжлэлийг хүртээд байгаа юм. Оюуны өмчийн газар энэ асуудлаар ШӨХТГ-т хандаж магадгүй гэсэн мэдээлэл байна. “Би дурламаар байна” дууны хувьд үг, ая нь хулгайнх биш ч клипний хувьд Жэймс Блантын дууны клипийг яг дууриалган хийсэн аж.

UNEN MN


URL:

Сэтгэгдэл бичих