Тайландын сөрөг хүчин хэрвээ хүрэлцээтэй тооны оролцогчид цугларахгуй бол “хувьсгалаа” зогсооно

Тайландын сөрөг хүчин хэрвээ хүрэлцээтэй тооны оролцогчид цугларахгуй бол “хувьсгалаа” зогсооно

© Фото: Юрий Жалин

Тайландын сөрөг хүчнийхэн даваа гаригийн арга хэмжээнд хүрэлцээтэй тооны хүн ирэхгүй юм бол “энхийн хувьсгалын” төлөө төлөвлөгөөнөөсөө татгалзаж, эсэргүүцлийн арга хэмжээнүүдээ зосгоох гэж байна

Тайландын сөрөг хүчнийхэн даваа гаригийн арга хэмжээнд хүрэлцээтэй тооны хүн ирэхгүй юм бол “энхийн хувьсгалын” төлөө төлөвлөгөөнөөсөө татгалзаж, эсэргүүцлийн арга хэмжээнүүдээ зосгоох гэж байна. Энэ тухай сэтгүүлчдэд сөрөг хүний төлөөлөгч Акканат Промпхан жагсагчдад эзлэгдээд байгаа Бангкокын хойд хэсгийн засгийн газрын шинэ цогцолборт болсон бага хурал дээр сэтгүүлчдэд мэдэгдэв. Тайландын засгийн газрын авсан мэдээллээр, өнгөрсөн бямба гаригт тус улсын нийслэл хотын янз бүрийн газруудад болсон засгийн газрын эсрэг жагсаалуудад 5,4 мянган хүн оролцжээ.

“Даваа гаригт бид сүүлчийнхээ чармайлтыг гаргаж, засгийн газартай тэмцлээ нэг мөсөн дуусгана. Бид дэлхийн түүхэнд хамгийн их хэмжээний эсэргүүцлийн жагсаалыг явуулж, нийслэл хотын гудамж бүрт, бүс нутгийн төв бүрийн гудамж бүрт цуглаан явуулна” гэж өчигдөр үдэш сөрөг хүчний удирдагч Сутхеп Тхыаксубан мэдэгдэв. Тэрээр хэрвээ “ардын хувьсгал” ялагдал хүлээх юм бол эсэргүүцлийн араг хэмжээ үргэлжилж чадахааргүй болно. Тэр бусад удирдагчдын хамт эрх баригчдад баривчлагдана гэж нэмж хэлжээ. Тайландын ерөнхий сайд Йинглак Чинават бямба гаригт хийсэн мэдэгдэлдээ, сөрөг хүчнийхэнтэй яриах хэлэлцээр явууулахад бэлэн байна гэж мэдэгдсэн.

ОРОСЫН ДУУ ХООЛОЙ


URL:

Сэтгэгдэл бичих